• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хямдралын өдөрлөгөөр 1кг хонины махыг 3700 төгрөгөөр худалдаалж байна

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын 374 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын санаачлагаар хямдралын өдөрлөгийг НЗДТГ-аас өнөөдөр зохион байгуулж байна.

Өдөрлөг,

  • Хан-Уул дүүрэг- “Яармаг” худалдааны төв
  • Сүхбаатар дүүрэг-15 дугаар хорооны талбай
  • Сонгинохайрхан дүүрэг- Ханын материал, “Дүүхээ” төвийн талбай
  • Баянгол дүүрэг-Энэбишийн гудамж
  • Чингэлтэй дүүрэг- “Нарантуул-2” худалдааны төв талбай
  • Баянзүрх дүүрэг-Жуковын талбай болон Чингисийн талбайд тус тус болж байна.

Чингисийн талбайд “Номин тав” трейд, “ВSВ сервис”, “Дархан нэхий”, “Таван богд” интернэйшнл, “Мах маркет”, “Дэвшил” трейд, “Хүчит шонхор” зах, “Арьс шир үйдвэрлэгчдийн холбоо, “Говь” зэрэг үндэсний олон компаниуд нэгдэж хэрэглэгчиддээ хямдралын бэлэг барьж байна.

Хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн “Дархан” нэхий компанийн бүтээгдэхүүн, “Хүчит шонхор”, “Махмаркет” худалдааны төвөөс борлуулж байгаа мах байсан.

Энэ үеэр “Махмаркет” ХХК 1кг хонины махыг 3700 төгрөг, ямааны махыг 2700 төгрөг, 1кг дайврын татшийг 1100 төгрөгөөр зарж байлаа.

Мөн “Алтан жолоо трейд” ХХК-аас Баянзүрх дүүргийн Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хүүхдүүдэд  иж бүрэн тоглоом, “Дархан нэхий” ХК  зам талбайн үйлчлэгч нарт ажлын бээлий бэлэглэж, “Макс хүнс” ХХК-аас Асрамжийн газрын 20 хүүхдэд  500 мянган төгрөгийн хадгаламж бүхий “Хадгаламжийн дэвтэр” бэлэглэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг