Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

АГЕНТЛАГИЙН ДАРГЫН үүрэг гүйцэтгэгч нарыг томиллоо

Б.Ану
2016 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр  томиллоо. 

  1. Б.Баярсайханыг -Үндэсний хөгжлийн газрын 
  2. Ц.Ням-Осорыг - Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын
  3. Л.Зоригийг /УИХ-ын дарга М.Энхболдын ахлах зөвлөх/- Татварын Ерөнхий газрын 
  4. Р.Содхүүг - Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрын 
  5. Ц.Шаравжамцыг - Биеийн тамир, спортын газрын
  6. Б.Баатарцогтыг - Ашигт малтмал, газрын тосны газрын
  7. Н.Цагаанхүүг /МАН-ын Хяналтын хорооны дарга/-  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын
  8. П.Нямдавааг - Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилжээ.

Харин "Star" телевизийн захирал Б.Асралтыг - Гаалийн Ерөнхий газрын даргаар томилсон байна.

Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Даажамбыг томилсон бол Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 

Агентлагын дарга нарыг сонгон шалгаруулалтаар жинхлэх эсэхээ шийдэх юм байна.

Засгийн газар нь нийт 27 агентлагтай байхаар бүтцээ батлаад байгаа билээ.

Засгийн газрын ТОХИРУУЛАГЧ агентлаг

  1. Тагнуулын Ерөнхий Газар
  2. Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар
  3. Үндэсний Хөгжлийн Газар
  4. Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар
  5. Онцгой Байдлын Ерөнхий Газар
  6. Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар
  7. Стандарт, Хэмжил Зүйн Газар
  8. Цагдаагийн Ерөнхий Газар
  9. Хил Хамгаалах Ерөнхий Газар
  10. Зэвсэгт Хүчний Жанжин Штаб

Засгийн газрын ХЭРЭГЖҮҮЛЭГЧ агентлаг

  1. Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар
  2. Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар
  3. Гаалийн Ерөнхий Газар
  4. Татварын Ерөнхий Газар
  5. Улсын Бүртгэл, Оюуны Өмчийн Газар
  6. Архивын Ерөнхий Газар
  7. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар
  8. Гадаадын Иргэн, Харъяатын Газар
  9. Эрүүл Мэнд, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар
  10. Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар
  11. Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар
  12. Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг Зүйн Газар
  13. Биеийн Тамир, Спортын Газар
  14. Соёл, Урлагийн Газар
  15. Иргэний Нисэхийн Ерөнхий Газар
  16. Ашигт Малтмал, Газрын Тосны Газар
  17. Мал Эмнэлэг, Үржлийн Газар.