Амралтын өдрүүд эхлэхээр айл бүрийн угаалгын өрөө завгүй болж, угаалгын нунтгийн хурц үнэр ханхалж, уут уутаар нь хэрэглэж эхэлдэг. Сарын төсвийн нэлээдгүй мөнгө нь угаалгын нунтагт зарцуулагддаг. Гэрийн эзэгтэй нарын хувьд угаалгын нунтгийн хэрэглээг хэрхэн багасгах, мөнгөө яаж хэмнэхийг бодохоос гадна хамгийн гол нь чанар сайтай, толбо арилгаж, хувцасны өнгө чанарыг гандаж элээхгүй байх нь аль нь бол хэмээн санааширдаг юм.
Яг ийм асуулттай байгаа хэрэглэгчдээ анхааран уншихыг хүсч байна.
Энэ бол хоёр дахин их нягтаршилтай Японы Attack угаалгын нунтаг билээ. Шилжилтийн үеийн хэцүүхэн цаг үед монголчууд Японы “Као”-гийн нүүр гарын цагаан саванг талархан хэрэглэж байснаа одоо ч санадаг байж магадгүй. Тэгвэл та бүхэнд танилцуулж буй япон чанарыг мэдрүүлсэн Attack угаалгын нунтаг маань “Као” корпорацийн бүтээгдэхүүн билээ.
Японд 1887 онд байгуулагдсан эртний компани болох Као маань одоо ч зах зээлдээ тэргүүлэгч шилдэг компани хэвээр. 1980-аад оноос бидний хэрэглэдэг Merries хүүхдийн живх , Attack угаалгын нунтаг зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж аль хэдийнээ өөрийн гэсэн хэрэглэгч нартай болсон. Энэхүү эртний танил, Японы техник технологийн шинэ эрин зууны үүх түүхийг илэрхийлдэг “Као” компанийн Attack угаалгын нунтгийг онцлон танилцуулья.
Цагаан хувцсанд зориулсан: Attack double action Powder /0.8kg-1.6kg/
Өнгөтэй хувцас эдлэлд зориулагдсан:Attack Colour / 0.8kg, 1.6kg/
Шингэн Угаалгын нунтаг нэр Attack Liquid Detergent + Softener
Хувцас эдлэлийн гүнд хүрч хир толбыг арилгахдаа даавууны бүтцийг эвдэхгүй ба даавуун эдлэлийг гайхалтай зөөлөн болгоно.
Kao Bleach-Бактер устгагчтай цайруулагч
Шаардлагатай нөхцөлд гал тогооны хэрэгсэлийг ч ариутгахад ашиглана.
Эзэгтэй та дээрх онцлогуудыг харгалзан өөрийнхөө сонголтыг хийгээрэй. Хамгийн гол нь угаах гэж хийсэн хувцасаа далдартал цагаан нунтагаар бүрхдэг байсан хуучны тэр байдал алга болж, нягтаршуулсан учраас хоёр дахин багыг хэрэглэх болсон нь үнэхээр гайхалтай юм. 1 кг угаалгын нунтагаар хамгийн багадаа 59 удаагийн угаалгыг, 2 кг-аар нь 118 удаагийн угаалгын ард гарна гээд бод доо. Толбо арилгах гэж даавуугаа сунатал үрэх шаардлагагүй, даавууны бүтцийг гэмтээхгүй, цагаан эдлэлийн бат бөх байдлыг хангаж, бактер устгаж бүр өнгөт хувцасны нунтаг нь цэвэрлэхээс гадна арчлах үүргийг хүлээнэ гэдэг нь гайхалтай ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!