Он гарсаар Монгол Улсад хэд хэдэн хоолны хордлогот халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Судалгаагаар эдгээр хордсон хүмүүс хоносон, буруу хадгалсан, дутуу боловсруулсан, эмгэг төрөгч нянгаар бохирдсон хоол хүнсийг хэрэглэсэнтэй холбоотой байна. Тиймээс та бүхэнд дараах мэдээллийг хүргэж байна.
ДЭМБ-ын мэдээлснээр аюулгүй байдал нь алдагдсан хоол хүнс хэрэглэсний улмаас суулгалт өвчний гол шалтгаанаар жил бүр 550 сая хүн (220 сая нь 5 хүртэлх насны хүүхэд) өвчилж, 230 сая хүн (96 сая нь 5 хүртэлх насны хүүхэд) нас барж байна. Өвчин үүсгэх гол шалтгааныг эмгэг төрөгч нян, вирус, шимэгч болон химийн хороор бохирдсон хоол хүнс эзэлдэг аж.
Бэлтгэсэн: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|