Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Huawei Apple-тай өрсөлдөхөөр P9 загвараа танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Хятадын хамгийн том гар утас үйлдвэрлэгч, дэлхийн гурав дах том үйлдвэрлэгч болох Huawei компани өчигдөр Их Британид 2016 оны анхны загвар P9-өө танилцууллаа.

Ингэснээрээ Huawei үнэтэй гар утасны ангилалд Apple-тай өрсөлдөх болсноо давхар зарлаж байна. Учир нь P9 бол Германы домогт Leica фирмтэй хамтран гаргаж байгаа хос камертай ухаалаг утас.

 
 

Хоёр 12 Мегапикселийн камерын нэг нь ердийн камер бол нөгөөх нь монохром буюу хар цагаан камер. Ийм хоёр өөр төрлийн камер зэрэг ажилласнаараа зургийн тодролыг 50 хувь нэмэгдүүлж, орчны гэрлийн мэдрэмжийг гурав дахин өсгөнө. Учир нь хар цагаан камерт өнгө бүртгэх шүүлтүүр байдаггүй тул илүү их хэмжээний гэрлийн фотоныг нэвтрүүлэх чадвартай байдаг гэнэ.

Бусад техникийн үзүүлэлтүүд нь төдийлөн өндөр биш ч (octa core Kirin 955 processor, 5.2 inch 1080p display, 32GB storage, 128GB MicroSD, 3,000mAph battery, 3GB RAM) түүний цул металл хийцтэй, 6.95 мм нимгэн эх бие нь үнэтэй, чамин харагдуулж байна.

Жижиг хувилбар нь 5.2 инч хэмжээтэй бол P9 Plus хувилбар нь 5.5 инч.

Ирэх сарын дундаас Ази, Европт худалдаанд гарах P9 (32GB storage, 3GB RAM) нь $635 байх бол P9 Plus (64GB storage, 4GB RAM) $770 үнэтэй байх гэнэ.

Харин АНУ-д энэ оны сүүлээр гарах сурагтай байна.

Ийнхүү Хятадын гар утас үйлдвэрлэгч өмнө нь дунджаас доош үнэтэй утасны зах зээлд тоглолт хийдэг байснаа үнэтэй, тансаг ангилалд анхны бооцоогоо тавьж байна гэж хэлэхэд болох юм.

Хос камерны танилцуулга:

P9 ухаалаг утасны танилцуулга:

 

Эх сурвалж: The Verge, CNET