• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Үлэг гүрвэлийн олдворыг АНУ-аас Монголд хүлээлгэн өглөө

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт хулгайн замаар хил давж хураагдсан зургаан төрлийн үлэг гүрвэлийн олдворыг АНУ-аас Монголын талд хүлээлгэж өгчээ.

Эдгээрээс хамгийн том нь Алиорамус нэртэй үлэг гүрвэлийн гавлын яс аж. Түүнийг одоогоос 66-70 сая жилийн өмнө Монголын говьд амьдарч байсан гэдэг. Харьцангуй ихээр судлагдсан Тираннозавр үлэг гүрвэлтэй нэг төрлийнх гэгддэг уг гүрвэлийн хоёрхон олдвор шинжлэх ухаанд бүртгэгдээд байгаа нь хоёул Монголоос олдсон юм.

АНУ-ын тал уг гавлыг Алиорамусын хамгийн сайн хадгалагдаж үлдсэн яс гэж онцолжээ.

Үлэг гүрвэлийн гавлыг Францаас дуураймал загвар гэсэн бүртгэлтэйгээр АНУ-д авчирсан байжээ. Сүүлд Монголоос гарсан болохыг баримтаар баталсан гэнэ.

Өчигдрийн хүлээлгэн өгөх ажиллагаа Брууклины прокурорын газарт болж прокурор Роберт Кэйперс “палеонтологийн үнэт олдворыг хууль бус наймаачдаас салган Монголын ард иргэдэд шилжүүлэх үйл явдалд оролцсондоо баяртай байна” гэжээ.

Энэ үеэр АНУ-д суугаа Монгол улсын элчин сайд Б. Алтангэрэл сүүлийн гурван жилийн хугацаанд 23 үлэг гүрвэлийн олдворыг Америкаас Монголд шилжүүлээд байгааг мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Expatica.Com

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.230] 2016/4/6
Монголд үлэг гүрвэл амьдардаг байсныг мэддэггүй хүмүүс байдаг л юм билээ. Тэгээд бүр хэнд ч хэрэггүй ясыг тордож мөнгө гаргаж байхаар тэр халамжинд өг гээд уурлаж байсан хүн ч харж л байлаа. Уул нь байгаа сайхан юмаа дэлхийд таниулаад аялал жуулчлалдаа анхаарвал ч манайх шиг дан уул уурхайгаас хамааралтай улсад валютийн урсгалаа сайжруулах боломж бүрдэх л юм байгаа юм даа. Гэтэл ганц байгалийн түүхийн музей нь 9 жил хаалттай байхаар болсон доо. 2011-2020 он хүртэл гэдэг чинь нэг бүтэн үе шүү дээ. Жуулчдаа байг гэхэд хойч залуу үеийн боловсрол [хориотой үг] болж байгаа байхгүй юу. Ямар азаар 2 удаа ороод үзчихсэн юм.
1 | 0 Хариулах
hiliinhnees asuuya [78.53.188.216] 2016/4/6
iim tom yaj garah uu? hileer?
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.230] 2016/4/6
Өө тэгээд онгоцны дээр нь уяж бэхэлж байгаад л нисээд ороод ирнэ шүү дээ.
2 | 0 Хариулах
yah gej ed horongo gargad [202.9.40.91] 2016/4/6
erguu
0 | 1 Хариулах
Зочин [182.160.39.143] 2016/4/6
Манай Динозаврын музей гэж нэг л их олдвортой даанч байр савгүй адлагдсан өрөвдөлтэй юм байна. Тэр дарга нар нь Намын байраа харамлаад үхэж байна шдээ. Соёл урлагын юмыг үнэлдэггүй ёстой Эх оронч бус муухай шүү.
3 | 1 Хариулах
Зочин [182.160.39.143] 2016/4/6
Заха Хадидын загвараар говьд нэг том музей байгуулчих юмсан. Америкийн байгалийн түүхийн музей бол жулшдээ. Америкийн хажууд Монгол бол Байнгын олвдор гарч байна шүү дээ. Даанч Монголчууд ядуу арчаагүй амиа бодсон хүмүүс учраас хэдэн төгрөгний хойноос хулгай хийж хил давуулсаарл байна даа. Хятадууд болохоор говиос олдсон динозаврын олвдоруудаа музейд тавихгүй судалгаанд хадгална гэж пээдийж байна лээ. Тэгэхээр Монголчуудад боломж байна даанч....
1 | 1 Хариулах
Зочин [78.53.188.216] 2016/4/6
harin tiim govid bayguulah heregtey
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.230] 2016/4/6
За тэр хүний байгаа музейг муулах яахав. Хаха манайд музей нь ч алга. Байсан нь аль 11 онд хаалгаа барьсан. Төсөл нь 20 онд дуусна гээд сууж байна шд. Намын байр нураад жилийн дараа 3 дахин том юм бариад л авдаг юм байна билээ. Уул нь энгийн нэг музей биш л юм байгаа юм. Манайх чинь үлэг гүрвэлийн яс олддогоороо дэлхийн цөөхөн хэдхэн улсын нэг. Зөв менежменттэй бол уул нь аялал жуулчлалын цөм болж чадах л юм байгаа юм даа. Ай даа.
1 | 0 Хариулах
Зочин [182.160.39.143] 2016/4/6
T-Rex өөрийг мэдэхгүй байлаа. Харин Батаар одоо Алиорам олдлоо. Монголын говь гэж бөөн олдворын уурхай байх юмдаа. Алиорам нь бусад Махчидаа бодвол урт хошуутай арзгар хоёр хөл дээрээ явдаг нэг төрлийн Тирнозавр байжээ
0 | 1 Хариулах
Энэбиш [203.91.119.154] 2016/4/6
Сайхан мэдээ байна. Манайхан харин тордоод, орох орныг нь янзлаад өгдөг байгаа даа
0 | 0 Хариулах