Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

С.ГАНБААТАР: Бидний ГУРВАН нөхөр урвасанд харамсаж байна

Ч.Болортуяа
2016 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:01 2016/03/03

Ж.ЛХАГВАСҮРЭН: Бид ДЭЭД ШҮҮХЭД хандсан

"Монгол Ньюс" мэдээллийн төвд С.Ганбаатар тэргүүтэй ХҮН-ын хэсэг нөхрийн хэвлэлийн хурлын гадаа нь ХҮН-ын Дэд дарга Ж.Лхагвасүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ "Өчигдөр Төв хорооны 59 гишүүний 30 нь С.Ганбаатарыг огцруулахыг дэмжсэн" гэлээ. Ж.Лхагвасүрэн нь Б.Найдалаагийн талын гэгдэх хүн юм. 

Тэрбээр ХҮН-д үүсээд буй дээрх ярвигтай асуудлыг шийдэхээр Улсын Дээд Шүүхэд хандсан талаараа мэдээллээ. 

Мөн өнөөдөр болсон ХҮН-ын хэвлэлийн хуралд сөрөг тал буюу нөгөө хэсгийг нь оролцуулахгүй байх үүргийг "Алтан Дорнод"-ын хамгаалагчид  хүлээгээд буй талаар Ж.Лхагвасүрэн нэмж мэдээллээ. Үүнтэй холбоотой ХҮН-ын С.Ганбаатар тэргүүтэй хэсгийг "Алтан Дорнод Монгол" компаниас санхүүжиж байгаа гэсэн яриа гараад буй. 

Харин хэвлэлийн бага хурлын үеэр С.Ганбаатар намынхаа санхүүжилтийн тухай "Манай нам маш олон гишүүнийхээ хандиваар санхүүжиж байгаа" гэж мэдээлсэн юм.

11:35 2016/03/03

С.ГАНБААТАР: Бидний ГУРВАН нөхөр урвасанд харамсаж байна

"Монгол Ньюс" мэдээллийн төвд ХҮН-ын хэсэг нөхдийн хэвлэлийн хурал эхэллээ. ​

С.Ганбаатар хэлэхдээ "Өнөөдөр ХҮНам Төв хорооны албан ёсны хурлаа хийгээд шийдвэрээ нийт ард иргэд та бүхэндээ танилцуулахаар хүрэлцэн ирсэн байна. ХҮНамын анхны их хурлаас батлагдсан албан ёсны 58 Төв хорооны гишүүдийн 43 хүн буюу 73 хувь нь энэхүү хэвлэлийн хуралд оролцож байна. Төв хорооны хурлаар хэд хэдэн зүйлийг ярьсан. 

Төв хорооны хурлаар хэдэн дарга сольсон явдал биш шударга, нэг гишүүнээс хамааралтай биш, нийт гишүүд болон ХҮНамын эзэд нь шийдвэр гаргасан байдаг гэдгээ баталгаажуулсан, нам чиг шугамдаа үнэнч болохоо илэрхийлж бусад намын 20 жил хийж чадаагүй зүйлийг хийлээ. 

Шударга нам ямар байх ёстой вэ, гишүүдээ дээдлэх нь ямар байх ёстой вэ гэдгийг харуулсан шийдвэрээ гаргалаа.

Мэдээж бид энэ их үйл хэргийн төлөө явж байхад хүсэл шуналын тулам болсон, Монгол орны тусгаар тогтнолыг зарж ирж байгаа маш их олон бүлэглэл бидний эсрэг ажиллаж байгаа. 

Тэдний төлөө манай журмын гурван нөхөр урвасан явдалд үнэхээр харамсалтай байна. 12 жил би хүний төлөө тэмцэж явна. Олон л дайсантай учирч байсан. Харин сая дотроосоо урваж хүндрэл учрууллаа. Өнөөдөр ХҮНам үүнийг хангалттай шийдэх хүчтэй, ардчилалтай гэдгээ харуулж байна" гэв.

Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Одонгуа "Манай нам ЗА андгайг санаачилсан. Үүнд долоо зүйл тусгасан байдаг. Үүнийг зөрчсөн хүнтэй хариуцлага тооцдог. Төв хороонд 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл байдаг. Өнөөдөр 43 хүний бүрэлдэхүүнтэй хурлаа хийлээ. Бид энэ хурлаараа намын Их хурлаа зарлалаа" гэлээ. 

Мөн өчигдрийн намын даргын томилгоо болоод тэдний авч одсон намын тамгыг нь хүчингүй гэдгийг Намын Дэд дарга С.Боргил мэдээлсэн талаар MN төвөөс iKon.mn -ын сэтгүүлч Б.Бямбасүрэн мэдээллээ. 

Хэвлэлийн бага хурал үргэлжилж байна. 

10:25 2016/03/03

О.АЛТАНГЭРЭЛ: Б.Найдалааг дэд даргын албаас нь чөлөөлсөн

ХҮН-ын Төв Хорооны хурал "Корпорэйт -2" Зочид буудалд болж дууслаа. 

Тус хорооны хурлаар ХҮН-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Найдалааг ажлаас нь чөлөөлж, мөн бусад Төв хорооны гишүүдийг шинэчилсэн байна. 

Энэхүү шийдвэрийн талаар 11.30 цагаас олон нийтэд мэдээлэх юм. 

 Өчигдөр ХҮН-ын даргаар Б.Найдалааг томилсон тухай мэдээлэл цацагдсан. 

Өнөөдөр болсон ХҮН-ын Төв Хорооны хурал дээр Б.Найдалаа тэргүүтэй улстөрчид оролцоогүй юм байна. Б.Найдалаатай холбогдож тодруулахад "Монголд хууль ёс, дэг журам, зарчим гэж байдаг бол энэ асуудал зөвөөр шийдэгдэх байх. Одоо болж байгаа үйл явдал С.Ганбаатар, Б.Найдалаа гэдэг хоёр хүний зөрчил биш юм. Энэ бол Монголд улстөрийн хүчин, нам гэдэг шинэ хэлбэрээр, илүү зарчим дээр тулгуурлаж оршин тогтнох боломжтой юу эсэх дээрх үүсч буй зөрчил юм. Бидний хэсэг нөхөр ХҮН-ыг яг дүрмийнх нь дагуу, ямар нэгэн хуйвалдаангүй улстөрийн хүчин байлгах тал дээр хичээж байна" гэлээ. 

ХҮН-ын тамга Б.Найдалаад байгаа талаар тэрбээр мөн хэллээ. 

Тамга нь өөр хүнд байхад өнөөдрийн Төв Хорооны хурлын шийдвэр хүчин төгөлдөр байж чадах уу гэдгийг өнөөдрийн хуралд оролцсон хуульч О.Алтангэрэлтэй холбогдож тодруулахад "Б.Найдалааг дэд даргын албаас нь чөлөөлсөн. Тамга тэмдгийн тухайд бид дахиад шинээр тамга хийлгэчихнэ" гэсэн юм. 

Харин намын даргын тухайд С.Ганбаатарыг ХҮН-ын даргаар тус намын Их Хурлаас сонгосон шийдвэр хүчин төгөлдөр байгаа талаар О.Алтангэрэл дуулгалаа. 

Хоёр даргатай болсон намын асуудал одоо хууль, шүүхийн байгууллагаар шийдэгдэх л арга зам үлдээд байх шиг байна. 