Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Бат-Оргил: С.Ганбаатарыг огцруулаагүй

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

ХҮНамын зарим гишүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж намын дарга С.Ганбаатарыг огцруулсан гэх мэдээлэл сэтгүүлчдэд өгсөн билээ.  Түүний оронд тус намын дэд дарга Б.Найдалаа сонгогдсон тухай ч мэдээлсэн. 

Тэгвэл үүнийг уг намын УЗ-ийн зарим гишүүд үгүйсгэж байна. Бид ХҮНамын удирдах зөвлөлийн гишүүн Т.Бат-Оргилоос энэ тухай тодруулахад:

 "Албан тушаалаас нь чөлөөлсөн ЕНБД асан Доржханд өнөөдөр өөрийг нь дэмждэг хэдэн хүмүүсийг цулуулж Төв хорооны хурал гэж зарлаад ийм шийдвэр гаргасан байна.  Тэгээд түүнийгээ С.Ганбаатарыг огцруулсан гэж "жүжигчилсэн тоглолт" хийж олон нийтэд цацсанд харамсаж байгаа.  Уг нь намын Төв хорооны хурал маргааш товлогдсон байсан. Одоо ХҮНын Төв хорооны гишүүдийн 80 хувь нь семинарт оролцож байгаа.  Бид маргаашийн хурлаар дотоод журмуудаа өөрчилж, ХҮНамын ЕНБД-ын асуудлыг хэлэлцэнэ. С.Ганбаатар огцроогүй. Манай намынхан ажлаа хийгээд л явж байна" гэв.

Ийнхүү С.Ганбаатарыг огцруулсан гэх мэдээллийг хууль бус, үндэслэлгүй гэдгийг тэрбээр хэллээ.