• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Башар ал Ассад: Зугтахын аргагүй хоёр зам бий

Б.Даваахүү
2016 оны 2 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг

Сирийн Ерөнхийлөгч Башар ал Ассадын товчхон ярилцлага Франц пресс агентлагийн цахим хуудаст нийтлэгджээ. Тус агентлагийн уг ярилцлагын асуулт нь франц хэлээр байсан бол Ассад араб хэлээр хариулж байжээ. Сирийн өнөөгийн нөхцөл байдлыг Сирийн тэргүүн юу гэж дүгнэж буй, хэрхэн хүлээн авч буй талаархи сонирхолтой ярилцлагыг энэ удаагийн дугаартаа онцлон орчуулан хүргэе. 

-Олон иргэд өлсгөлөнд нэрвэгдэн зовж шаналж, харин таны холбоотон ОХУ-ын  агаараас өгч буй довтолгооноос зугтаж, хил даван  Туркийн хилийг нэвтрэх иргэдийнхээ талаар  та ямар бодолтой байдаг вэ. Далайг гаталж чадалгүй тэндээ живж нас барсан иргэдийнхээ зургийг харахад танд  ямар санагддаг юм бол?

-Надад та нартай л адил мэдрэмж төрдөг. Гэхдээ энэ их гаслан, зовлонг барууныхны мэдээлээд байгаа шиг ОХУ-ын сирид явуулах агаарын довтолгоон бус, террористууд  авчирсан.

Цагаач, дүрвэгсдийн тоо нэмэгдэж буй шалтгаан нь таван жил үргэлжилж буй Сирийн эсрэг тавьсан эдийн засгийн хориг шүү дээ. Ямартай ч, Сирийн засгийн газрын нэн тэргүүний зорилт  алан хядагчидтай тэмцэх. Энэ дайнд Сири бүх хүчээ ашиглаж байгаа ч, найз нөхдийн дэмжлэг хэрэгтэй байгааг нуугаад яах вэ. 

-Европын орнуудыг зорин дүрвэж буй  иргэддээ юу хэлмээр байна. Буцаад ирээсэй гэж хүсдэг үү? 

-Сирийг орхисон бүх хүмүүсээс эргээд ирээч гэж гуймаар л байна. Гэхдээ эх оронд нь өрнөх терроризмын эсрэг дайн дуусч, нөхцөл байдал дээрдсэний дараа тэд өөрсдөө эргээд ирэх байх.

Эх оронд нь өрнөх терроризмын эсрэг дайн дуусч, нөхцөл байдал дээрдсэний дараа тэд өөрсдөө эргээд ирэх байх. 

Тиймээс би одоо тэднээс гуйж суухаас илүүтэйгээр, террористуудад тусалж, манай Засгийн газрын эсрэг эдийн засгийн хориг тавьж, иргэдийг дүрвэх шууд шалтгааныг бий болгож буй Европын орнуудын Засгийн газарт  сиричүүдийг эх оронд нь буцаахыг уриалмаар байна. 

-Сирийн бүх нутгийг дахин хяналтдаа авч чадна гэдэгтээ та итгэлтэй байна уу? 

-Чадах чадахгүйгээс үл хамаараад бидний урдаа тавьсан ганц зорилго нь улсынхаа бүх нутагт хяналтаа тогтоох. Аль нэг хэсгийг нь хэт даврагчдад алдаж болохгүй. Сири бүс нутагтаа үнэхээр ганцаардаж байна. Энэ зөвхөн Сирийн шийдэх асуудал байсан бол одоо аль хэдийнэ шийдэгдсэн байх байсан. Гэхдээ бодит байдалд зарим улс орнууд террористуудыг санхүүжүүлсээр  байгаа учир нөхцөл байдал ээдрээтэй хэвээр байна. 

-Таны хамгийн гол дайсан чинь хэн бэ. Сөрөг хүчнийхэн үү, эсвэл хэт даврагч “Лалын улс” бүлэглэл үү?

-Зэвсэглэсэн хэн нэгнийг тодорхойлохдоо Франц, ер нь дэлхийн хаана ч байсан “Засгийн газрыг эсэргүүцэгчид, сөрөг хүчин” гэх үгийг ашиглаж болохгүй  байх гэж бодож байна. Цэргийн насны иргэдийн бараг ихэнх нь “Лалын улс” болон Аль Нусра Фронт гэсэн хоёр хэт даврагч бүлэглэлд харьяалагдсан байдаг. 

-Түүхэнд таны нэр хэрхэн бичигдэх бол гэж та бодож байсан уу. Сирийг аварсан эсвэл сүйрүүлсэн хүн гэдгийг алинаар нь та бичигдэх бол?

-Түүхийг хэн бичихээс шалтгаалах байх. АНУ, Европын улс орнууд бичвэл, миний талаархи зөвхөн хар бараан зүйлсийг гарган бичих болов уу. Хамгийн чухал нь би яаж хүлээж авах бол гэдэг. Миний өнөөдрийг хүртэл хийсэн зүйл, өнөөг хүртэл үргэлжлүүлсээр байгаа үйлс бол Сирийг хамгаалахын төлөө, харин Ерөнхийлөгчийн суудлаа хадгалж үлдэх гэсэн оролдлого төдийхөн биш. 

-Танд үнэхээр сөрөг хүчинтэй хэлэлцээр хийх бодол байгаа гэж үү?

-Хямрал эхэлсэн тэр үеэс л  хэлэлцээр хийж, улс төрийн шийдвэр гаргаж чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байсан. Гэхдээ хэлэлцээр хийнэ гэдэг терроризмын эсрэг тэмцлээ зогсооно гэсэн үг биш. Зугтах аргагүй хоёрхон зам бий. Нэг нь хэлэлцээр, нөгөө нь терроризмын эсрэг дайн. Энэ хоёр зам бол тусдаа зүйл шүү дээ. 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг