"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр 2016 онд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн талаар Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга нар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга “Монгол Улсад ирдэг нийт жуулчдын 92 хувь нь Улаанбаатар хотоор дайран өнгөрдөг. Өнгөрсөн жил Монгол Улсад ирсэн 385 мянган жуулчны 92 хувь нь Улаанбаатарт 2-4 хоносон.
Монгол банктай хамтран гаргасан судалгааны дүнгээс харахад нэг жуулчин хоногт дунджаар 190 орчим ам.доллар зарцуулдаг. Бидний зүгээс ирж байгаа жуулчдын Улаанбаатарт байх хугацааг уртасгах, хоногт зарцуулах мөнгөний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд тасралтгүй соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.
"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд энэ онд 25 багц ажлыг зохион байгуулна” хэмээн ярилаа.
Нэгдүгээр зорилтын хүрээнд аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, зохицуулалтыг оновчтой болгох ажлууд хийгдэнэ. Үүнд:
Хоёрдугаар зорилтын хүрээнд гадаад дотоодын жуулчид Улаанбаатар хотод аюулгүй зорчих, шаардлагатай мэдээлэл, туслалцааг шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх ажлууд байна.
Нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
Гуравдугаар зорилтын хүрээнд гадаад, дотоодын жуулчид, иргэдэд зориулсан амралт, аялал жуулчлалын төвүүдийг байгуулж, алжаал тайлах тав тухын орчныг бий болгох ажлууд хийгдэнэ. Тухайлбал,
Дөрөвдүгээр зорилт буюу Улаанбаатар хотыг аялал жуулчлалын зорих газар болгон гадаадад сурталчлах ажлын хүрээнд ХБНГУ, ОХУ, БНХАУ, Япон, Хонгконг зэрэг орнуудад зохиогддог дэлхийд тэргүулэх аялал жуулчлалын үзэсгэлэн, яармагуудад Улаанбаатар хотыг сурталчлан оролцох, олон улсын нэр хүндтэй сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран Улаанбаатарын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үзмэрүүдийг сурталчлах цогц ажлууд хийгдэнэ.
Тавдугаар зорилт буюу Улаанбаатар хотын онцлог, давуу талыг тусгасан, жуулчдын хэрэгцээнд нийцсэн аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээг гаргах ажлын хүрээнд Хүрэлтогоот дахь одон орон судлалын төвийг гадаад, дотоодын жуулчдад нээлттэй, аялал жуулчлалын төв болгох ажлыг эхлүүлнэ.
Улаанбаатар хотын нийтийн тээврээр зорчих, үзвэр, үйлчилгээний газруудад багцын үнээр үйлчлүүлэх боломжтой “Жуулчин” картыг үйлчилгээнд нэвтрүүлэх, агаарын такси үйлчилгээ нэвтрүулэх эхний шатны ажлууд хийгдэнэ.
Зургаадугаар зорилтын хүрээнд жуулчдыг татах урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах юм.
Эдгээрийн дотор “Даншиг наадам-Хүрээ цам", Сонгодог урлагийн үдэш, төв талбайд зохиогддог цуврал фестивалиуд зэрэг 2015 оноос эхэлсэн жуулчдын сонирхлыг ихээр татаж буй арга хэмжээнүүд багтжээ.
Долоодугаар зорилт буюу бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж хотын соёлыг дэлгэрүүлэх ажлын хүрээнд өндөр хөгжилтэй орны сургалтын хөтөлбөрөөр үйлчилгээний менежментийн сургалтууд явуулж, 2000 үйлчилгээний ажилтныг бэлтгэж мэргэшүүлнэ.
Үйлчилгээний болон хотын соелыг дэлгэрүүлэх “Инээмсэглэх Монгол”, “Найрсаг Улаанбаатар” зэрэг нийгмийн аяныг явуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|