Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Худалдан авалт хийсэн баримтын сугалааны кодын хэдэн орон таарвал хэдэн төгрөг хожих вэ?

ikon.mn
2016 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга: Тухайн иргэдийн гарт байгаа сугалааны найман оронтой тооны арын оронгоос эхлэн тааруулж харах хэрэгтэй. Харин таараагүй тохиолдолд энэ удаа хонжвор хожих найдваргүй гэсэн үг.

  • Арын гурван орон таарвал иргэд ямартай ч 20 мянган төгрөгийн эзэн болно.
  • Арын дөрвөн орон таарвал 100 мянга,
  • Арын таван орон таарвал 500 мянга,
  • Арын зургаан орон таарвал 4 сая,
  • Арын долоон орон таарвал 7 сая,
  • Найман орон бүгд таарвал 100 сая төгрөг хожно.

Супер азтан болох 100 сая төгрөгийг найман орон нь бүгд таарсан нэг хүн л хожих боломжтой. Ингээд сугалааны дугаар нь таарсан тохиолдолд баримтынхаа дугаарыг гурван сарын хугацаанд багтаан ebarimt.mn сайтад бүртгүүлнэ. Улмаар тухайн иргэний хонжвор нь автоматаар данс руу нь шилжин орох юм.