Энэ сарын 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулав.
2025.12-р сарын агаарын температур: Агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Увс, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Хэнтийн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
2025.12-р сарын нийлбэр хур тунадас: Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутаг, Булган, Төвийн зүүн хойд, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!