Уншиж байна ...

Оюутолгойн Хянан шалгах түр хорооны дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа чуулганаар оруулахаар тогтов

А.Ням-Өлзий, iKon.mn
1 цаг 53 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:41 2025/12/19

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/882329074334297

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнгөрөгч долоо хоногт гурван өдөр Төрийн ордонд үргэлжилсэн. 

Уг сонсголын санал дүгнэлт болон УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Ханан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал тайлан, санал дүгнэлтээ танилцуулсны дараа гишүүд санал хэлэв. 

Ийнхүү зарим гишүүний саналаар О.Батнайрамдал гишүүний танилцуулсан санал дүгнэлтийг түр хороонд нь буцааж, Эдийн засгийн байнгын хороогоор санал дүгнэлт гаргуулсны дараа УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов. 

12:05 2025/12/19

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Үргэлжлүүлэн Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Максимын Чинбатыг Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох саналыг зөвшилцөхөөр УИХ-д хүргүүлсэн. Уг саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилохыг дэмжсэн юм.  

зураг
 
М.Чинбат нь 2019 оны дөрөвдүгээр сард Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилогдож байсан бөгөөд түүний бүрэн эрхийн 6 жилийн хугацаа дууссан ч Ерөнхийлөгчийн зүгээс дахин томилох санал гаргасан нь энэ юм. 

Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томиллоо. 

11:18 2025/12/19

УИХ-ын чуулганы хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.