ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улсаас худалдаж авч байгаа хагас коксон түлшийг магтав

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Энэ жил Улаанбаатар хотын гэр хорооллын 172 мянга гаруй айл өрхийн миддлингийн түлшийг сольж, Хятад улсаас хагас коксон түлшийг авч хэрэглүүлж байгаа.

Уг түлшний үр дүнгийн талаар хотын дарга Х.Нямбаатар "Энэ жилийн нэг сайн мэдээ гэвэл агаарын бохирдол нийт дүнгээрээ 23%-аар буурсан.

Ирэх жил Монголд үйлдвэрлэсэн хагас коксон түлшийг худалдаж авахаар тендерийн бэлтгэлийг хангаж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс анх удаа нүүрс периолизийн үйлдвэртэй болох урьдчилсан нөхцөл бүрдэж байгаа" гэж өнөөдөр мэдээллээ.

Энэ өвөл БНХАУ-ын Шаньси мужийн Шэньмү хотоос 306 мянган тонн хагас кокс түлшийг ₮226 тэрбумаар худалдаж авч байгаа бөгөөд нийлүүлэгч тал өргөн царигийн төмөр замаар ирэх оны гуравдугаар сард тээвэрлэж дуусгана хэмээн мэдэгдээд байгаа юм.