Энэ жил БНХАУ-аас хагас коксон түлш худалдаж авч буй. Түлшийг үйлдвэрлэгчээс гадна Эрээн хотод БНХАУ-ын итгэмжлэгдсэн CCIC лабораторийн шинжилгээг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийж, Улаанбаатар хотод Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэдэг байна.
Эдгээр шинжилгээний нэг болох Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнд хийлгэсэн шинжилгээний дүгнэлт гарчээ. Ес болон арваннэгдүгээр сард таван удаа түлшний дээж хүргүүлж, шинжилгээ хийлгэсэн байна.
Дүгнэлтийг харьцуулах зорилгоор 2025 оны есдүгээр сард айл өрхүүдэд борлуулсан миддлингийн шахмал түлшинд мөн шинжилгээ хийжээ.
Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнд хийлгэсэн шинжилгээний дүгнэлт:
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд хагас коксон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол 50 хувиар буурна гэж хотын удирдлагууд амласан ч бодит байдал дээр буурахгүй байгааг иргэд хэлж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!