Уншиж байна ...

"Нэг шуудай хагас коксон түлш 25 килограммдаа хүрэхгүй байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамж муу байгааг хороодын Засаг дарга нар өчигдөр хотын дарга Х.Нямбаатартай уулзах үеэрээ уламжлав.

Хорооны Засаг дарга: "Тавантолгой түлш" компанийн түлш 25 килограммдаа хүрэхгүй 18-21 килограмм байна гэсэн гомдлууд ирж байна.

Хотын дарга: Шуудай түлш хэмжээндээ хүрч байгаа эсэхийг шалгаж, гомдлыг барагдуул. Борлуулалтын цэгүүдэд уг гомдлыг үлдээж, иргэдэд хохирлыг буцааж төл. Түлшний савлагаан дээр 25 килограмм гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно. 

Хорооны Засаг дарга:Нам даралтын зуухаар халалтаа шийдсэн, 100м.кв-аас дээш талбайтай байшин сууцны айлуудад өдөрт 25 килограммын нэг шуудай хагас коксон түлш халааж дийлэхгүй, хөлдөх хэмжээнд хүрч байна гэсэн гомдол ирсэн. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

Хотын дарга: Том талбайтай, нам даралтын зуухаар халдаг байшинтай айлуудад хорооны даргын тодорхойлолтоор борлуулалтын цэгээс 2-3 шуудай түлш олгох эрхийг Хорооны Засаг дарга нарт өгч байна гэлээ.

Ханан пийшингийн стандартыг Монгол Улс батлаагүй бөгөөд байшин сууцанд амьдардаг айл өрхийн 60 гаруй хувь нь ханан пийшинтэй байдаг байна.

Хотын даргын мэдээлснээр Парисын уур амьсгалын хэлэлцээрийн хүрээнд нүүрстөрөгчийн давхар ислийг /CO2/ бууруулсны төлөө өгдөг төлбөр буюу карбон кредитийг энэ жил анх удаа авч, 5,000 айлын хийн түлшний төхөөрөмжийг худалдаж авчээ.