ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/23-НД НИЙТЛЭГДСЭН
Сайжруулсан түлшээ галын хотолд хэт дүүргэхгүй байхыг НЭМҮТ зөвлөв
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ жилээс нийслэлчүүд хагас коксон түлшийг хэрэглээндээ нэвтрүүлж эхэлсэн билээ.
Өвлийн бэлтгэлийг хангаж гэр хорооллын 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсныг албаныхан мэдээлж буй.
Галлагааны энэ үед хориглох зүйлсийн жагсаалтыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс дараах байдлаар зөвлөлөө.
Тодруулбал:
- Түлш бүрэн шатан дуусаагүй байх үед гэрийн өрхийг бүтээхгүй байх
- Хийн халаагч болон зуух ашиглах тохиргоо аюулгүй байдлыг хангаагүй байх
- Сайжруулсан түлшээ галын хотолд хэт дүүргэхгүй байх
- Яндангийн сойлтыг хаахгүй байх
- Шахмал түлшийг бүрэн шатаж дуусаагүй байхад түлш нэмэхгүй байх
- Угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг унтраахгүй, салгахгүй байхыг тус тус зөвлөв.
ВИДЕО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
