Нийслэл хотын гэр хорооллын айл өрхүүдэд миддлингийн болон хагас коксон шахмал түлшийг 400 орчим цэгээр худалдан борлуулж байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ. Гэвч иргэдийн зүгээс түлш борлуулж буй цэгүүдийг хайж, олох асуудал гарчээ.
Хотын даргын тайлбарласнаар энэ жилээс эхлэн тухайн хороо, хэсгийн гудамжны нүүрний эгнээ бус хоёр, гуравдугаар гудамжинд түлш борлуулах цэгүүдийг ажиллуулах шийдвэрийг гаргасан байна. Ингэхдээ Тавантолгой түлш компанийн гэрээт ажилтнаар цалинжуулж байгаа хүмүүсээр борлуулалт хийлгэдэг болжээ.
Өмнөх жилүүдийнх шиг гудамжны нүүрний эгнээнд зөвшөөрөл олгож, борлуулалтын 10 хувийн татаас өгч түлш заруулахаа больсон байна.
Миддлингийн болон хагас коксон түлш худалдаж байгаа цэгүүд:
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
СҮХБААТАР ДҮҮРЭГ
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
НАЛАЙХ ДҮҮРЭГ
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!