Уншиж байна ...

Өнөөдрөөс борлуулалт нь эхэлж буй хагас коксон түлшний үнэ 5,000 төгрөг байна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хагас коксон түлшийг өнөөдрөөс худалдаалж эхэлж байгаатай холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Нөөц болон үнийн мэдээллийг “Тавантолгой түлш” ХХК-ийн Хадгалалт борлуулалтын хэлтсийн дарга О.Мишээл дараах байдлаар хүргэсэн юм. 

Тэрбээр "Шахмал түлш болон хагас коксон түлшний 35,000 тонн аюулгүйн нөөцийг бүрдүүлсэн. Улаанбаатар хотын 23 агуулах буюу нийслэлийн долоон дүүрэгт нөөцөлсөн байгаа.

Долоо хоногт долоон шуудай түлшийг иргэд Хотула аппликэйшн болон карт, эсвэл түлш авдаг картаа хаясан бол иргэний үнэмлэхний ард талын QR кодоор авах боломжтой. 

Бид түлшийг хоёр сонголтоор зарж байгаа. Тодруулбал: 

  • Хуучин улаан шуудайтай шахмал түлш 3,750 төгрөг
  • Өнөөдрөөс борлуулалт эхэлж байгаа хагас коксон түлш 25 килограммтай нь 5,000 төгрөгийн үнэтэй" гэлээ. 
зураг