Уншиж байна ...

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд улсын төсөвт түүхэндээ хамгийн өндөр буюу 144.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлээд байна

ikon.mn
14 минутын өмнө
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК нь 2025 онд батлагдсан бизнес төлөвлөгөө, зорилтот үзүүлэлтүүдээ давуулан биелүүлж, олборлолт, экспорт, санхүүгийн гүйцэтгэлээр тогтвортой өсөлт үзүүлсэн амжилттай ажиллаж байна. 

Тус компани 33.0 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөөг бүрэн хангаж, 100 хувийн биелэлттэй ажилласан бол Уул уурхайн чиглэлээр 3,343.8 мянган куб метр уулын цул олборлож, төлөвлөгөөг 102 хувиар давуулан биелүүлжээ.

Борлуулалт, экспортын хувьд 2,387.0 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолж, нийтдээ 577.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь төлөвлөгөөт үзүүлэлтийг 105 хувиар давуулан биелүүлжээ.

Ингэснээр 2025 онд улсын төсөвт 82.1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэхээр төлөвлөснөөс эхний 11 сарын гүйцэтгэлээр 143.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 110 хувиар давуулан биелүүлэн 60 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК үйл ажиллагаа явуулсан 32 жилийн хугацаанд улсын төсөвт нийт 267.8 тэрбум төгрөг төвлөрүүлснээс сүүлийн 1.5 жилийн хугацаанд 144.8 тэрбум төгрөг, буюу нийт дүнгийн 54 хувийг бүрдүүлсэн нь түүхэн төрийн өмчит үндэсний компанид оновчтой бодлого, зөв менежмент хэрэгжсэнээр ашигтай, тогтвортой ажиллах бүрэн боломжтойг харуулж байна.

Уул уурхайн экспорт, ялангуяа нүүрсний үнийн уналтаас үүдэн улсын төсөвт хүндрэл үүссэн энэ үед Засгийн газрын бодлогын хүрээнд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" 2025 онд 120.0 тэрбум төгрөгийн татварыг нэмж улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээн ажиллаж байна. 

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК 2023 болон 2024 оны нийт 39.6 тэрбум төгрөгийн ногдол ашгийг “Чингис хаан” Үндэсний баялгийн санд төвлөрүүлээд байна. Мөн 2025 онд 30 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар төлөвлөжээ. Ингэснээр нийт дүнгээр 70 орчим тэрбум төгрөгөөр Үндэсний баялгийн санг арвижуулах юм.