Уншиж байна ...

Д.Цэрэнбат: Төв талбайн мөсөн хотхонд тойрог хурдны зам, дүүжин тээвэр, метрог зохиомжилж урлаж байгаа

Д.Янжиндулам, ikon.mn
5 цаг 58 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төв талбай дээр мөсөн хотхон барьж эхлээд буй.

Мөсөн хотхоны зохиомжийн талаар уран сийлбэрч Д.Цэрэнбат "Сүүлийн арав гаруй жил төв талбайн мөсөн хотхоныг урлаж байна. Энэ жилийн мөсөн хотхоны агуулгад нийслэлийн мега төсөл буюу тойрог хурдны зам, дүүжин тээвэр, метрог зохиомжилж хийхээр болсон юм.

Хүн төрөлхтөн орон гэргүй байх үедээ цасаар орон байр барьж, иглоноос авхуулаад метро төсөл хүртэл дүүжин тээврээр цаг хугацааг дөтөлж байгаа агуулгыг шингээж урлаж байна.

Мэргэжлийн 12 сийлбэрч эдгээрийг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын 24-нд мөсөн хотхоныг хүлээлгэж өгнө.

Энэ удаагийн өвлийн арга хэмжээний уриа Бүтээлч хот-шинэ Улаанбаатар" хэмээн ярилаа.

Мөсөн хотхоныг урлах явц өнөөдрийн байдлаар 65 хувьд хүрчээ.