Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны буудлууд дээр хоёр жилийн өмнөөс дулаан зогсоол байршуулж эхэлсэн. Гэвч зарим хорооны автобусны буудлын дулаан зогсоолын лэд самбар дээр хятадаар мэдээлэл гарч байна гэх гомдол иржээ.
Энэ асуудалд НТБГ-ын зогсоолын төлөвлөлт, сүлжээний инженер Б.Энэбиш "Иргэний гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр ирлээ. Тус буудлын дулаан зогсоолыг дүүргийн хөрөнгө оруулалтаар байгуулсан юм.
Дулаан зогсоолын лэд самбар дээр хятад үсгээр гарч байгаа мэдээлэл нь үйлдвэрлэгчтэй холбоотой, лэд самбарыг ажиллуулах заавар. Дулаан зогсоолыг байнгын ашиглалтад хүлээж авсны дараа тохиргоо хийж лэд самбар дээр зогсоолын мэдээлэл монгол хэлээр гарах болно. Хороо, дүүрэг зогсоолын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцдаг" хэмээн тайлбарлав.
tender.gov.mn -ийн мэдээллээс шүүхэд нийтийн тээврийн автобусны буудал дээр дулаан зогсоол байгуулахад 100 орчим сая төгрөг зарцуулдаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!