Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Драгоны автобусны буудлын дулаан зогсоол 07:00-22:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Драгон төв, Сүлжмэлийн үйлдвэрийн урд талын автобусны буудал дээр дулаан зогсоол байршуулаад байгаа талаар мэдээлж байв. Уг дулаан зогсоолыг энэ сарын 15-наас иргэдэд нээлттэй болгожээ.

Зогсоолын талаар "Дулаан зогсоол нь өдөр бүр 07:00-22:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй байна. 2024 оныг дуустал үнэгүй WiFi-тай. Ингэснээр хүлээж буй автобус хаана явааг мэдэх боломжтой.

БНСУ-д үйлдвэрлэгдсэн агаарын бохирдлыг 99.5% шүүх хүчин чадалтай агаар шүүгч, халуун, хүйтнээр үлээх Air Con, халуун, хүйтэн усны төхөөрөмж, 24 цагийн хяналтын камер, галын хор зэргийг дулаан зогсоол дотор бий.

Энэхүү дулаан зогсоолыг Шинэ Улаанбаатар баруун терминалын хамт олон ашиглалтад орууллаа. Иргэд гамтай, цэвэрхэн ашиглаарай" хэмээн тус хамт олны зүгээс захив.

Дулаан зогсоол дотор бие засах, хог хаях, ил гал гаргах, согтууруулах ундааны зүйл уух, тамхи татах, нус цэр шүлсээ хаяхыг хориглосон санамжийг хананд байршуулжээ.

Фото

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг