ГТЕГ-аас НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгжээс сугалаа хэрхэн зохион байгуулах, урамшуулал олгох тухай хэвлэлийн бага хурал хийлээ.
Анхны сугалааны тохирлыг орон даяар энэ сарын 17-ны өдөр зохион байгуулж, МҮОНТ-ээр 19:30 цагт шууд дамжуулахаар тогтжээ.
Энэ удаагийн сугалааны шагналын сан 177 сая төгрөг бөгөөд нэгдүгээр сарын 1-10-ны хооронд хэвлэгдсэн баримтаар оролцох боломжтой юм байна. Одоогоор тохиролд оролцох нийт 1,500,000 сугалаа бүртгэгджээ.
НӨАТУС төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга "Хоёр үсэг найман оронтой тооноос бүрдэх дугаар бол сугалааны дугаар.
Хожсон мөнгө автоматаар тухайн иргэний данс руу шилжинэ. Баримтаа бүртгүүлээгүй иргэн журмаараа гурван сарын хугацаанд нөхөж оруулж болно. Тухайн иргэний хонжвор гурван сар хадгалагдана гэсэн үг.
Баримтаа ebarimt.mn сайтад бүртгүүлсэн эсэхээс үл хамааран сугалаанд оролцох эрхтэй гэдгийг онцлон хэмээр байна" гэлээ.
Сугалааг энэ оны эхний хагас жилд сард хоёр удаа зохион байгуулахаар тогтсон бөгөөд энэ жил нийтдээ 18 удаа сугалааны тохирол зохион байгуулах юм байна.
Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журамтай ЭНД дарж танилцана уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!