Уншиж байна ...

ХУШХАН брэнд бүтэн жилийн турш нийслэлийн 37 дугаар сургуулийн бага ангийн самрын хэрэглээг үнэ төлбөргүй хангана

Б.Бадамгарав, IKon.mn
2 цаг 2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхдүүдийн тархи болон биеийн хөгжлийг дэмжих, зөв хооллох дадалтай болгоход "Үдийн хоол" хөтөлбөр чухал үүрэгтэй. 

Олон төрлийн ногоо, самар, жимс идүүлж сургаснаар насан туршийн зөв хэвшил тогтдог учраас шим тэжээл судлаачид хүүхдүүддээ аль болох олон төрлийн хүнс хэрэглүүлэхийг зөвлөдөг. Иймд сурагчдын үдийн хоолны түүхий эдийн зардлыг энэ оноос 2,500 төгрөг болгон нэмэгдүүлээд буй. Гэсэн ч үнийн өсөлтөөс шалтгаалан бодит байдал дээр үр шимийг нь сайжруулах боломж хязгаарлагдаад байгаа энэ үед "Хушхан" брэнд манлайлал үзүүлэн сурагчдын үдийн хоолонд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр нийслэлийн 37 дугаар сургуультай хамтран ажиллах гэрээ өнөөдөр байгууллаа. 

Хотын төвөөс долоо орчим километрын зайд гэр хорооллын бүсэд байрлах нийслэлийн 37 дугаар сургууль нь 1968 онд байгуулагдсан бөгөөд хичээлийн хоёр байртай, 2,069 сурагчтайгаар 57 дахь хичээлийн жилдээ ажиллаж байна. Тус сургуулийн захирал хамтран ажиллах санал тавьсныг "Хушхан" брэнд таатай хүлээн авснаар өнөөдөр гэрээгээ албан ёсоор байгуулж, хичээлийн шинэ улирлаас эхлэн бүтэн жилийн турш сурагчдын үдийн хоолонд Омега 3, 6, 9-ийн агууламж өндөртэй самар нийлүүлэхээр болж байна

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

37 дугаар сургуулийн захирал З.Тунгалаг "Хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжиж "Хушхан" брэнд үдийн хоолонд самар нийлүүлэх болсонд баяртай байна. Анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтсээр дамжуулж тус хамт олонтой холбогдож байсан. Самар нийлүүлснээр хүүхдийн өсөлт хөгжил, оюун ухааныг тэлэх хөрөнгө оруулалт юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд "Хушхан" брэнд манай сургуулийн бага ангид суралцаж буй 863 хүүхдийн бүтэн жилийн самрыг хэрэглээг хангахаар болж буйд маш их талархаж байна" гэлээ.

37 дугаар сургуулийн бага ангийн сурагчийн ээж С.Очирхуяг "Хүүхдүүд өдөр бүр самар идэх боломж хомс. Гадуур ид задгай худалдаалагдаж буй хуш модны самар нь чанар, эрүүл ахуйн аюулгүй байдал ямар байгаа нь эргэлзээтэй шүү дээ. Харин шинэ оноос эхлэн хүүхдүүд маань өдөр бүр үдийн хоолондоо самар идэхээр болж байна. Эрүүл мэнд, өсөлт хөгжилд самар тун сайн үр нөлөөтэй учраас тун талархаж байгаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Норд роуд" ХХК 2015 оноос эхлэн хуш модны самрыг байгальд ээлтэй аргаар боловсруулж, нэмүү өртөг шингээсэн "Хушхан" брэндийг бий болгосон байна. Эрүүл хүнсээр дэлхийг дайлах алсын хараатай "Хушхан" брэндийг өдгөө Испани, Герман, Япон, Турк зэрэг Европын дөрөв, Азийн хоёр улсад тогтмол экспортолж байна. 

Тус брэнд нь хуш модны самрыг цөмөх, цэвэрлэх, сортлох болон савлах гэсэн үйлдвэрийн гурван цехээр дамжуулан нийт 20 дамжлагаар боловсруулж, эцсийн бүтээгдэхүүнээ гаргадаг аж.

Монгол орны хуш модны самрын ач тус

Монгол орны онгон зэрлэг ойд ургадаг хуш модны самар нь байгалийн эрс тэс уур амьсгал, хатуу ширүүн нөхцөлийг даван туулж боловсордог тул шимт бодис болон уургийн агууламж маш өндөр.

  • Омега 3,6,9 агууламж өндөр
  • Хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээтэй
  • Ханаагүй тосны хүчил нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг
  • Хүний биеийн уургийн дутагдлыг нөхөж, дархлааг сайжруулдаг
  • Самарт агуулагддаг ургамлын уураг нь хүний биед 100% шингэдэг
  • Е болон F төрлийн амин дэм нь эхийн хөхний сүүг нэмэгдүүлдэг зэрэг маш олон төрлийн ашиг тустай байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.