Уншиж байна ...

ФОТО: "Цахим шүүх 2.0” цөм системийг албан ёсоор нэвтрүүллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
34 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Цахим шүүх 2.0” цөм системийн нээлтийн арга хэмжээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Гурван жилийн хугацаанд бүтээсэн "Цахим шүүх 2.0" буюу е-court.mn цөм системийг шүүхийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байна. Нээлтийн арга хэмжээнд Монголын хууль, шүүхийн байгууллагын төлөөллүүд оролцов.

Уг систем нь иргэд олон нийтэд зориулсан нэгдсэн портал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн портал, шүүхийн цахим архив, шүүхийн захиргааны үйл ажиллагаа егр системээс бүрдсэн цогц бүтэц аж.

"Цахим шүүх 2.0" цөм системийн хүрээнд Шүүх тогтолцооны өгөгдлийн цөм систем буюу суурь платформ, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем, шүүхийн цахим архив, иргэн, хуулийн этгээд хэргийн оролцогчийн систем, өгөгдөл солилцох, дэмжих дэд бүтэц буюу интеграц, шүүхийн захиргааны үйл ажиллагааны /ERP/ систем гэсэн 7 үндсэн систем нэвтрүүлж байгаа юм.

Түүнчлэн энэ сарын 22-ны өдрөөс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг хэсэг болох таслан шийдвэрлэх ажиллагааг цахим системээр явуулах боломж бүрдсэн талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс нээлтийн үеэр мэдээлэл өгөв.

Улмаар 2026 оны нэгдүгээр улиралд бага үнийн дүнтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах зэргээр "Цахим шүүх 2.0" цөм системийн хүрээнд шүүхийн цахимжуулалтыг үе шаттайгаар хийх аж.

Цөм систем нэвтэрснээр иргэдийн хувьд шүүхэд хандах, хэргийн явцын мэдээлэл авах, баримт бичиг илгээх, шүүхийн шийдвэртэй танилцах зэрэг үйлчилгээг цахимаар авч, цаг хугацаа, зардал хэмнэх боломж нээгдэж байна.

"2024 оноос "Цахим шүүх 2.0" цөм системийн хөгжүүлэлтийг албан ёсоор эхлүүлсэн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрийн нээлтийн арга хэмжээний үеэр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг "1989 оноос шүүхэд бүртгэлийн программ хэрэглэж эхэлсэн цагаас хойш шүүхээр шийдвэрлэсэн хэргийг бүртгэх, үйл ажиллагааг автоматжуулах, ажил хөнгөвчлөх зорилгоор улсаас авдаг төсвийн хэмжээнд болон хамгийн гол нь донор байгууллагын дэмжлэгээр мэдээлэл технологийн шинэчлэл тасралтгүй хийгджээ.

Шүүх эрх мэдлийн хүрээнд 2024 онд Улсын Их Хурлаар батлагдсан "Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого"-д хариуцлагатай, иргэн төвтэй шүүхийг төлөвшүүлэх, шүүхийн үйл ажиллагаанд цахим технологийг нэвтрүүлж шуурхай чирэгдэлгүй болгох зорилтыг тусгасан.

Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 онд "Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээний удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх бодлого"-ыг баталж, 2023 онд цахим шүүхийн энтерпрайз архитектур, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, 2024 оноос "Цахим шүүх 2.0" цөм системийн хөгжүүлэлтийг албан ёсоор эхлүүлсэн.

2022 онд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн цахимжуулалтын бодлого, төлөвлөгөөг батлах хүртэлх үе шатыг Цахим шүүх 1.0 гэж тодорхойлж харин, нэг нэвтрэлттэй хоорондоо мэдээлэл солилцох, нэг нэвтрэх эрх бүхий цөм системийг хөгжүүлэх, хөгжлийн бодлого, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлууд хийгдэж буй цаг мөчөөс "Цахим шүүх 2.0" буюу е-сourt.mn үе шат гэж үзэхээр тогтсон" гэв. 

"иргэд, олон нийт аппликэйшн ашиглан гар утаснаасаа шүүхэд хандаж, орон зай, байршил үл хамааран шүүхийн үйлчилгээг авч, цаг хугацаа, зардал хэмнэх боломж нээгдэж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Харин Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж "Шүүх, шүүхийн захиргааны үйл ажиллагаанд инновац, мэдээллийн технологид суурилсан үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэр нэвтэрч, дэвшилтэд техник, тоног төхөөрөмжөөр хангагдаж, цаасан сууринаас цахимд шилжиж, ажлын бүтээмж, үр дүн бодитой хэмжигдэж, шүүх эрх мэдлийн байгууллагын төсвийн үр ашигтай байдал нэмэгдэж, авлигын индекст эерэг нөлөө үзүүлнэ.

"Цахим шүүх 2.0" систем хэрэгжсэнээр Иргэн, хуулийн этгээдийн шүүхэд хандах цаг хугацаа зардал хэмнэгдэж, шүүхийн үйлчилгээ түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй болох юм.

Арванхоёрдугаар сарын 22-ноос "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем"-ийн "Таслан сэргийлэх арга хэмжээ", "Зөрчлийн хэрэг шүүхэд шалган шийдвэрлэх ажиллагаа"-ны модулийг эрүүгийн хэргийн анхан шатны 32 шүүх үйл ажиллагаандаа ашиглаж эхэлнэ.

2026 оны 1 дүгээр улиралд бага үнийн дүнтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулж, иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх модулиуд үе шаттайгаар ашиглалтад орж, шүүхийн үйлчилгээ шуурхай хүртээмжтэй болно.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч прокурор, өмгөөлөл, цагдаа, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагатай мэдээлэл солилцох чадвартай байхаар хөгжүүлэлт хийгдэж байгаа бөгөөд төрийн мэдээллийн нэгдсэн сан ХУР, татварын байгууллагатай холбогдон иргэн гэрээсээ шүүхийн үйлчилгээг авах хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Шүүхийн үйлчилгээний чанар дээшилж, цаашид дэвшилтэд технологийг ашиглан иргэд, олон нийт аппликэйшн ашиглан гар утаснаасаа шүүхэд хандаж, орон зай, байршил үл хамааран шүүхийн үйлчилгээг авч, цаг хугацаа, зардал хэмнэх боломж нээгдэж байна" хэмээн онцлов.

"хэргийн оролцогчид заавал шүүх дээр ирж шүүгчийн шийдвэрийг гардаж авах шаардлагагүй, цахимаар авах боломж бүрдсэн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд e-court.mn системийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд туршсан юм байна.

Энэ талаар тус шүүхийн Иргэний хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Д.Айсауле "Манай шүүхийн эрүүгийн хэргийн танхим дээр "Цахим шүүх 2.0" системийг туршин хэрэгжүүлж эхэлснээс хойш шүүгч нар тоон гарын үсэгтэй болсон.

Ингэснээр хэргийн оролцогчид заавал шүүх дээр ирж шүүгчийн шийдвэрийг гардаж авах шаардлагагүй, цахимаар авах боломж бүрдсэн. Зөрчлийн хэргийг цахимаар авдаг болсноор эрх бүхий албан тушаалтнууд заавал шүүх дээр ирэх шаардлагагүй болсон. 

Мөн иргэний хэргийн нэхэмжлэлийг заавал шүүх дээр ирж өгөх бус цахимаар шүүхэд ирүүлэх боломжтой болсноороо онцлог. Иргэд нэхэмжлэлээ зөв сонгож шүүхэд ирүүлэх боломжтой бөгөөд манай сайт дээр цахим туслах ажиллаж байгаа" хэмээн мэдээлэл өгөв.

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг