Нийслэлийн хэт төвлөрлийг сааруулахаар байгуулаад байгаа билээ. Тэгвэл Өлзийт, Шувуун фабрик, Биокомбинат орчмыг оролцуулан шинэ хот байгуулахаар болжээ.
Энэ талаар НЗДТГ -аас тодруулахад “Шувуун фабрикийг хот болгох албан ёсны шийдвэр гараагүй. Биокомбинат, Гачуурт зэрэг газрыг дагуул хот болгоно гэсэн ерөнхий төлөвлөгөө байгаа. ХУД-ийн ИТХ-аас тийм шийдвэр гарсан байхыг үгүйсгэхгүй” гэсэн.
Хан-Уул дүүргийн Тамгын газрын дарга Д.Бат-Очироос шийдвэр гарсан талаар асуухад “Шувуун фабрик орчмыг хот болгох тухай хүсэлт хотын захирагчаас ирсэн. Ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Болж байна гэвэл тогтоол нь гарна” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|