• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Архинаас гаргах сэтгэл заслын эмчилгээ хийнэ

Г.Номин, iKon.mn
2013 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“Сэтгэлийн анир” ТББ Хууль зүйн яамтай хамтран архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих, тэмцэх ажлын хүрээнд “Эрүүл сонголт-Тайван амьдрал” төслийг хэрэгжүүлж байна.

Энэ төслийн хүрээнд Нийслэл хотын зургаан дүүргийн архи хэтрүүлэн хэрэглэдэг 600 иргэнийг сайн дурын үндсэн дээр архинаас гаргах сэтгэл заслын эмчилгээнд хамруулж, гэр бүлийн гишүүдэд нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлуудыг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

“Сэтгэлийн анир” ТББ-ын зүгээс иргэдийн архины хэрэглээний түвшинг тогтоох ярилцлагыг үнэ төлбөргүй хийх бөгөөд нэг сараас 45 хоног сэтгэл засах эмчилгээнд хамрагдахад 10 мянган төгрөгийн төлбөр төлөх юм байна.

Төслийг хэрэгжүүлэхдээ дүүргүүдийн ЗДТГ-аар дамжуулан хороодын засаг дарга нийгмийн ажилтан, хороодын цагдаа нартай хамтран ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Баярболд [66.181.161.25] 2018/11/16
Гоё юм туслаач
0 | 0 Хариулах