ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Чингис хааны мэндэлсэн өдөр бүх нийтээр амарна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2015 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монголчууд бид Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг 2012 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөс эхлэн тэмдэглэж ирсэн билээ. Өөрөөр хэлбэл, жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Чингис хааны мэндэлсэн өдөр гэж тогтож, энэ өдөр бүх нийтээрээ амардаг болоод дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байна.

Энэ жилийн хувьд өвлийн тэргүүн сарын шинийн 1-н арваннэгдүгээр сарын 12-н, Пүрэв гарагт тохиож байна.

Дашрамд дурдахад, Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг болсоноос хойш арваннэгдүгээр сарын 26 буюу Тусгаар тогтнолын өдөр бүх нийтээр амардаг байсныг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд болиулсан билээ.