Улс төрөөс болон улс орны амьдралаас нэг хэсэгтээ хөндий байсан экс Ерөнхий сайд С.Баяр гэнэт гарч ирж байр сууриа илэрхийлэх болов.
Энэ удаа тэрээр хэнийг ч шүүмжилсэнгүй, гагцхүү зөвлөх, зөвлөгөө өгөх маягаар хэвлэлд ханджээ.
Түүнийхээр бол АН ямар ч тохиолдолд МАН-тай хамтрахгүй бол амжилтад хүрэхгүй гэнэ.
Мөн тус намыг ялагдчихаад байхад МАН засагт оруулж өргөж өөд нь гаргасан ачийг хариулах ёстойг Н.Алтанхуягт сануулсан байна. С.Баяр намын дарга байсны хувьд одоо их хурлаа хийх гэж буй журмын нөхөддөө ч зөвлөгөө өгчээ.
Тухайлбал, Ө.Энхтүвшингээс өөр нам даргалах сайн лидер байхгүй гэсэн байна.
Тэрээр бусад нам, эвсэлд ч бас үг дайжээ. Ингэхдээ намын хуучин нэрийг сэргээсэн МАХН-ын хувьд баярлууштай ч, тарж бутарсан нь сайн зүйлд хүргээгүйд дотроо дурамжхан байгаагаа нуусангүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!