Дэлхийн хамгийн “өрөвдмөөр” улсуудын 14-т Монгол оржээ
Эдийн засагч Артур Окун “Misery Index” буюу дэлхийн хамгийн өрөвдөлтэй улсуудын жагсаалтыг тус улсын ажилгүйдэл, инфляц гэсэн үзүүлэлтүүд дээр үндэслэн гаргадаг аргачлалыг бий болгосон байдаг.
Энэ аргаар Business Insider сайтынхан 2014 оны CIA World Factbook мэдээллийг ашиглан хамгийн өрөвдмөөр байдалд байгаа 18 улсыг тодруулжээ.
Монгол улс хамгийн өрөвдөлтэй орнуудын жагсаалтын 14-д орсон нь таагүй үзүүлэлт болсон байна.
Монгол улсын хувьд үзүүлэлтүүд нь:
Misery index: 21.7%
CPI inflation: 12.9%
Unemployment: 8.8%
CIA Factbook-д Монголын тухай “Монголын экспортын гадаад эрэлт тодорхойгүй болж, инфляц өсөн, засгийн газар нь мөнгө, санхүүгийн бодлогоо алдсанаар ойрын хугацаанд эдийн засгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд орохоор байгаа” гэжээ.
Өрөвдөлтэй 18 улсыг жагсаавал:
- Венесуэл
- Сири
- Жибути
- Аргентин
- Иемен
- Лесото
- Өмнөд Африк
- Македон
- Серби
- Иран
- Грек
- Испани
- Египет
- Монгол
- Украйн
- Хорват
- Ямайка
- Тунис
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
