• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Халх голд чөлөөт бүс байгуулах тухай тогтоолыг эргэн харахыг хүслээ

Хөдөлмөрийн Үндэсний Нам
2015 оны 9 сарын 4
Хөдөлмөрийн Үндэсний Нам
Зураг зураг

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өмнөхөн цөөнгүй хууль бөөндөж баталсан. Үүний нэг нь “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төсөл. Уг тогтоолын төслийг баталсантай холбоотойгоор ХҮН-аас ажлын хэсэг гарган судалгаа хийжээ.
 
Уг судалгааны дүнгээр “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төсөл нь цаашид ямар сөрөг үр дагаварууд учирч болзошгүй гэж дүгнэгдсэн байна. Иймд өнөөдөр тус намаас мэдээлэл хийлээ.
 
Хэвлэлийн хуралд Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга С.Боргил, тус намын Удирдах зөвлөлийн гишүүн, гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичиг Т.Бат-Оргил болон бусад албаны хүмүүс оролцлоо.
 
Хурлаар Халх гол эдийн засгийн чөлөөт бүсийн тухай хууль болон ХҮН-аас гаргасан ажлын хэсэг Дорнод аймгийн Халх Гол сум дээр ажиллаж, судалгааны талаар танилцуулсан юм.
 
Тус намын дарга С.Боргил УИХ-аас гаргаж байгаа тогтоол, шийдвэр, хуулиуд нийгэмд багагүй маргаан үүсгээд байгааг дуулгаад “УИХ сүүлийн үед цөнө хэдэн улс төрч, олигархи, бизнесийн бүлэглэлүүдийн төлөө ажилладаг боллоо. Үүнийгээ ээлжит бус чуулганаар баталсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн хуулиар харууллаа. УИХ-ын гаргасан бас нэгэн хачирхалтай тогтоол нь "Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай” гэв.

УИХ сүүлийн үед цөнө хэдэн улс төрч, олигархи, бизнесийн бүлэглэлүүдийн төлөө ажилладаг боллоо.

Мөн тэрбээр “Дэлхий дахинд хөгжиж буй буурай орнуудаас өндөр хөгжилтэй орон газар өмчлөх, түрээслэх нэрээр газрыг нь булааж авдаг. Энэ үзэгдлийг олон улсад “Land grabbing буюу Газар булаалт гэдэг. Учир нь өндөр хөгжилтэй орнууд буурай орнуудын төр засгийн удирдлагуудыг худалдан авч, их хэмжээний газарт тариалан эрхлэхийг газар булаалт гэдэг юм. Энэ үзэгдэл Африк тивд нэлээд эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд Конго Улсад гэхэд л бусад хөгжингүй орнууд дөрвөн сая га газрыг газар тариалан эрхлэх нэрийдлээр эзэмшээд байна. Халх голд чөлөөт бүс байгуулж газар тариалан эрхэлбэл 5-10 жилд л 500,000 га үржил шимтэй хөрс цөл газар болох аюултай. Энэ бол өндөр хөгжилтэй орнуудын ядуу буурай оронд явуулдаг бодлого” хэмээн үзэж байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр тайлбарлалаа. Тиймээс ХҮН-ын судалгааны дүнгээ УИХ-д өргөн барьж, шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ.
 
Дорнод аймгийн Халх гол суманд ажилласан ХҮН намын ажлын ажлын хэсгийг тус намын Удирдах зөвлөлийн гишүүн, гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичиг Т.Бат-Оргил ахалж ажилласан байна. Энэ талаараа тэрбээр “Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аас 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр “Халх гол чөлөөт бүс байгуулах тухай" 75 тоот тогтоолыг батласан. Тиймээс бид тус суманд багагүй хугацаанд ажиллаж, нутгийн иргэдтэй уулзаж ярилцлаа. Гэтэл тэдний дийлэнх нь УИХ-аас гаргасан уг шийдвэрийг эсэргүүцэж байлаа. Мөн эрдэмтэн судлаачын гаргасан судалгаанаас харахад Хөдөө аж ахуйн Халх гол эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын шийдвэр нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлоготой ямарч уялдаагүй гэдэг нь батлагдсан. Наад зах нь тухайн бүс нутгийн усны асуудлыг огт анхаараагүй байна. Хүнсний урт хугацааны аюулгүй байдал байдал, байгаль орчин, хөрс, ан амьтан, ургамал, усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл, эрсдлийг үнэлээгүй, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын зүйл заалтуудтай ноцтой зөрчилдсөн байна. Уг судалгаатай иргэд та бүхэн ч бас үзэж танилцаарай. Энэ бол ээлжит явцуу улс төр биш. Үнэхээр том асуудал учир бид бүгдээрээ хариуцлагатай хандах ёстой юм” гэв.

Эх сурвалж: Хөдөлмөрийн Үндэсний Нам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [5.9.36.66] 2015/9/28
Чөлөөт бүс гэх сайхан нэрийн дор сайхан нутгийг минь зарахыг завдаж байна. Бид тэмцэх ёстой! Би эсэргүүцэх ёстой шүү таминь ээ!
0 | 0 Хариулах
Зочин [77.109.141.138] 2015/9/28
УИХ энэ хогийн шийдвэрийг баталж байхад яагаад ХҮН-с өөр нам дугарсангүй вэ? Гар хөл нь байв уу? Хуваагаад идчихэв үү? Шинэ хүчин, шинэ нам ийм чухал зүйл дээр дугарч, Монголын ард түмэнд мэдэгдэж байгаад баяртай байна. Маш их дэмжиж байна.
0 | 0 Хариулах
Зочин [5.9.21.19] 2015/9/28
Энэ бол зүгээр нэг улс төрийн тоглолт биш Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын хүрээнд яригдах асуудал шүү дээ. Бид мэдсэн ч мэдээгүй юм шиг сууж огт болохгүй. Монгол улсад шаахайны мөр багадаагүй байна.
0 | 0 Хариулах
Зочин [77.247.181.165] 2015/9/28
500,000 га гэдэг бол маш их тоо шүү. Энэ дэлхийд 500,000 гагаас бага газар нутагтай маш олон улс бий. Бид яагаад ийм сайхан нутагаа бусдад өгөх болов? Хэний шийдвэр, хэний наймаа болов?
0 | 0 Хариулах
Зочин [89.234.157.254] 2015/9/28
viztei vizgui gadaaduud tsuvaad bval undesnii ayulgui baidal uls orni tusgaar togtnol gej yum baihgui l boloh bhdaa Yaanaa da
0 | 0 Хариулах
Зочин [93.115.95.204] 2015/9/28
Чимээгүйхэн батлаад чимээгүйхэн зарчихвал болно гэж бодсон юм байхдаа. мэдээгүй байсан бол нэг мэдхэд л хятадын Дорнод болох байждээ.
0 | 0 Хариулах
Зочин [176.9.99.134] 2015/9/28
Өвөг дээдсийнхээ мах цусаа гоожуулан байж хамгаалж үлдсэн газар шороог зүгээр л зараад идчихдэг яадаг малнууд вэ.
0 | 0 Хариулах
Зочин [5.79.219.78] 2015/9/28
Халх голд чөлөөт бүс байгуулхыг энэ хэдэн 76 яриад шийдчихдэг юм биш байхаа.
0 | 0 Хариулах
Зочин [112.72.13.37] 2015/9/5
Сэлэнгэ, Булган зэрэг нутгуудад байгаль орчиний үнэлгээ хийлгүй 50 жил ашиглаж ирэв. Халх голд үнэлгээ хийхдээ газар тариаланд ийм олон жил ашиглаж болдогийг бодолцоорой. Монгол улсын эрх ашиг чухал, харин тэнд хэдэн малчин, популистуудтай нийлчихээд хуцаж байга бол үгийг нь бүү сонс.
0 | 0 Хариулах
jiriin irgen [202.179.11.134] 2015/9/5
estoi l duraaraa durgij dund chumuguuruu jirgej bh shivdee. huuli sanaachilsan. tuuniig ni demjsen nohduudiig bugdiig ni tsaazaar avaachval taarna
0 | 0 Хариулах
Зочин [118.44.44.122] 2015/9/5
naad gazriin asuudliig chin 76 -d baigaa huuli sanaajilsan teriig ni demjisen heden gishvvdiin dur zorgooroo shiiddeg asuudal bish 70 jiliin omno tsusaa ursgaj ami nasaa zoriulsan ahmad daichid tednii vr hvvhed ard tvmenii shiideh asuudal
0 | 0 Хариулах
2016 [118.44.44.122] 2015/9/5
25 jil tur barisan 2 nam delhiigees zail 2016 on ta nariig songokh bish shvvh tsag moch irj bna buruu shiidwer, bulhiatai huuli batalj ard tvmnee hoorondono taltsuulj zowkhon nam bvleg huwiinhaa ashgiig harj baisan luiwarchidiig bvgdiig tenger gesgeeh bolno
0 | 0 Хариулах
Агваан [180.149.78.23] 2015/9/4
Монгол улсын 3сая иргэн бүрт 0.07га газар өмчлүүлэх нийт газраас 2.3 дахин их хэмжээтэй газрын тухай яригдаж байгаа гэдгийг хүн бүхэн мэдээсэй гэж хүсэж байна.
0 | 0 Хариулах
Зочин [112.72.13.149] 2015/9/4
ene hun nam sudlaach erdemted saitai yumaa demjij bn
0 | 0 Хариулах
Зочин [150.129.142.189] 2015/9/4
Demjij baigaa shuu
0 | 0 Хариулах
зочин [150.129.143.21] 2015/9/4
Гачууртын Чинбат үржил шимтэй бор хөрс см см- ээр багсаж байна гэж сонсоод их сонин болж байлаа. Халх голын үржил шимтэй хөрс зарим газраа митр гаран гэсэн. Ийм эх орны минь газар нутагтай холбоотой асуудлыг ард түмнээрээ хэлэлцэж болдоггүй юм уу? Ямар ашигтай юм
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.114] 2015/9/4
Ene chuluut bus bol eruusuu erunhiiligch elbegdorjiin zahialgaar kh.battulga hiij bgaa ajil. Burmaa bol zugeer l utsan huuheldei tudii emegtei yum
0 | 0 Хариулах
hhh [27.123.214.114] 2015/9/4
Ohhh nooo
0 | 0 Хариулах
Зочин [108.170.8.171] 2015/9/4
МАНАН, МАХН юу ч горьдоод нэмэргүй гэдгээ 25 жил харууллаа. Шинэчлэл хийчин монголыг хөгжилд хөтлөчих шинэ, хүчирхэг улс төрийн хүчин хэрэгтэй байна.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.27.186] 2015/9/4
Ер нь нутгийн иргэд ч сайн мэдэхгүй байгаа юм бишүү. хэнтэй ч ярилцалгүй өөрсдийн дураар шийдвэр гаргадаг том толгойтнууд юм аа энэ 76
1 | 0 Хариулах
uugaa [103.26.194.163] 2015/9/4
bosoo ganbaa shavi nar aa gej
0 | 0 Хариулах
Зочин [5.196.228.99] 2015/9/4
HUN namiihaan ta nariig demjij baina shu. zow zuils yarij baina
1 | 0 Хариулах
Зочин [89.105.194.70] 2015/9/4
Эх ороноо худалдах дээрээ тулсан бохир улс төрчидийг нэн даруй илчлэх хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [96.47.226.20] 2015/9/4
500 mingan ga gazariig tsol bolgoh gej baidag yaachihsan uls torchid geheeree ii bdag bnaa
1 | 0 Хариулах
Зочин [89.234.157.254] 2015/9/4
ХҮН нам энэ тухай хагийн түрүүнд дугарсан. Бас нутгын иргэдтэй очиж уулзаж нөхцөл байдалтай нь танилцсан нь сайн хэрэг одоо улам лавшруулан судалж болиулах хэрэгтэй. Ард түмэн та нарын талд шүү
5 | 0 Хариулах
Зочин [185.65.135.226] 2015/9/4
Энэ увайгүй үйлдэлийг маш яаралтай таслан зогсоох хэрэгтэй.
0 | 0 Хариулах