Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас цахим сүлжээгээр яригдаад буй хуурамч цагаан будааны асуудлаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсад цагаан будаа савлах, хадгалах, импортлох, худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 43 ААН-д НМХГ-аас төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийжээ.
Энэ талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн: “Лабораторийн шинжилгээний хариуг мэдээлэхэд бид Мон-Хангай Трейд компанийн “Бөмбөөлэй”, Номин Фүүдс компанийн “Заан”, Од группийн “Ургац”, Агь компанийн “Сакура”, MGL партнерс “Sunrise”, Грийн сити “Сувд” зэрэг нийт 11 нэр төрлийн будаанаас дээж авсан. Дээжнээс бид өнгө, үнэр, амт, чийглэг, гадны хольц, хор, пестицид, хөгц мөөгөнцөр, нитритийн үлдэгдэл зэргийг шинжлүүлсэн.
Шинжилгээний дүнд хадгалалтын хугацаа дууссан хэдэн будаанаас бусад нь чанарын шаардлага хангасан. Хугацаа нь хэтэрсэн буюу 12 сараас илүү хугацаанд хадгалагдсан, чийглэгээ алдсан будааг усанд хийгээд угаахаар шохойжин үйрч байсан байна. Өөрөөр хэлбэл энэ хуурамч будаа биш. Харин хатсан, хадгалах горимоо алдсан будаа гэсэн үг” гэв.
Мөн шалгалтын явцад гарсан нийтлэг зөрчлөөс дурдвал:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|