Энэ оны эхний хагас жилийн байдлаар Твиттер компанид улс орнуудын засгийн газруудаас хандсан хүсэлтүүд эрс нэмэгдсэн тухай тус компаний хуулийн менежэр Жереми Кессел өөрийн блогтоо мэдээлжээ.
Твиттер компаний тогтмол гаргадаг Transparency report буюу ил тод байдлын тайланд анх удаагаа ийм өндөр өсөлт гарсан гэнэ.
Хэрэглэгчтэй холбоотой мэдээлэл хүссэн тоогоор улс орнуудыг АНУ, Япон зэрэг улсууд тэргүүлж байна.
Энэ хугацаанд АНУ нийт 6,324 хэрэглэгчтэй холбоотой 2,436 хүсэлт ирүүлжээ. Өмнөх хагас жилд тэд 3,299 хэрэглэгчтэй холбоотой 1,622 хүсэлт ирүүлж байв.
Харин контент устгах хүсэлт өмнөх хагас жилээс 26 хувийн өсөлттэй гарчээ.
Энэ хүсэлтийг голлон Турк, Оросын эрх баригчид илгээсэн байна.
Харин контент устгах хүсэлт нь эрс нэмэгдсэн улсуудын тэргүүнд Ирак, Малайз, Монгол улсууд оржээ.
Тодруулбал Монголын эрх баригчдаас ийм хүсэлт огт ирдэггүй байсан бол 2015 оны эхний хагас жилд 5 хүсэлт ирсэн байна.
Эх сурвалж: itworld.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
|