Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болж дууслаа. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал хэлэлцэж, Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжжээ.
Өөрөөр хэлбэл, 13 гишүүн оролцсоноос 11 нь огцруулахыг дэмжсэн байна.
Хуралдааны үеэр АН-ын гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.
Г:Баярсайхан:
-С.Чинзориг сайдыг мэргэжлийн хүн гээд их зүйл хүлээж байсан ч баахан халаа сэлгээ хийж намдаа л буян үйлдсэн.
Д.Арвин:
-МАН дутагдлаа олж харахаа байсан тул улсын хөгжилд садаа болно гэж үзсэн. Салхи оруулж, өөрсдийгөө өөрчлөхөд анхаарах хэрэгтэй.
С.Одонтуяа:
-Ажилгүйдлийн түвшин хамтрахын өмнө 6.4 хувь байсан бол хамтарсны дараа 7 хувь болсон гэх мэт сөрөг үзүүлэлтүүд байна.
Ц.Оюунгэрэл:
-С.Чинзориг сайд хамтарсан Засгийн газар байгуулсан зорилгыг ойлгоогүй, хувийн тоглолт их хийсэн нь ийм үр дагаварт хүрэхэд нөлөөлсөн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!