Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд Ховд аймгийн харьяат Б.Буяннэмэхийн хээр халзан түрүүлж, Завхан аймгийн харьяат Д.Дагвадоржийн зээрд аман хүзүүнд орлоо.
Айргийн гуравт: Говь-Алтай аймгийн харьяат, тод манлай уяач Д.Ганбаатарын шарга
Айргийн дөрөвт: Монгол Улсын тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн хээр
Айргийн тавд: Баянхонгор аймгийн харьяат А.Батбаатарын саарал тус тус хурдаллаа.
Гэрэл зургийг Г.Өнөболд/mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!