Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Их насны морьд гарааны зурхайгаас хөдөллөө

Х.Алтанзагас, iKon.mn
2015 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Эрийн гурван наадмын хурдан морины уралдаан үргэлжилж байна. Өглөө азарга насны шандаст хүлгүүд тоосоо өргөсөн бол дөнгөж сая их насны 320 хурдан хүлэг гарааны зурхайгаас хөдөллөө.

Хурдан хүлгүүд 24 км замыг туулж барианы зурхай руу орж ирнэ.

Өнгөрсөн жилийн наадамд Хан-Уул дүүргийн харьяат Аюурын Амарбатын хул түрүүлж байсан юм. 

Харин энэ жилийн наадамд хэний хурдан хүлэг түрүү магнай болох нь удахгүй тодрох нь ээ.


Хуваарь ёсоор наадамчин олны хамгийн их үздэг соёолонгийн уралдаан маргааш 07.00 цагаас эхэлнэ.