“Keller Williams Mongolia” компанийн хамт олон 1,000 ХҮҮХЭД БАЯРЛУУЛЛАА

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 48 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг
“Keller Williams Mongolia” компанийн хамт олон өнгөрсөн бямба гарагт 1000 хүүхдэд баяр баясал, итгэл найдвар, инээмсэглэл бэлэглэлээ.

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын дэлхийн тэргүүлэгч компани болох “Keller Williams” нь дотоод соёлын болон нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр дэлхий даяар тэмдэглэдэг RED Day /Renew, Energize, Donate/ буюу өгөх өдрөөр нийгэмдээ тустай хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Тус компанийн Монгол дахь салбар “Keller Willams Mongolia” компанийн хамт олон орлогоосоо хандивлан, өөрсдийн гараар боож бэлдсэн 1000 бэлгээ дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 2, 21, 27, 29 дүгээр хороонд оршин суудаг хүүхэд багачуудад тараасан юм.

зураг
 

Энэхүү үйл ажиллагааныхаа нээлтийг “Дарь эх” цогцолборт зохион байгуулсан бөгөөд энэ үеэр “Keller Williams Mongolia” компанийн франчайз эзэмшигч Л.Одсүрэн: “Хүүхдүүдэд зөвхөн бэлэг өгөхөөс илүүтэй шалтгаангүйгээр бусдыг баярлуулах ямар сайхан гэдгийг, тэр мэдрэмжийг цааш түгээн урам өгөх нь энэ өдрийн хамгийн том утга учир байлаа” хэмээн ярьсан юм.

зураг
 

RED Day нь жил бүр дэлхий даяарх “Keller Williams”-ийн агентууд, удирдлагууд, ажилтнууд өдөр тутмын ажлаа түр орхин, өөрсдийн орон нутагтаа сайн үйлсийн аян өрнүүлэн нийгэмд эерэг өөрчлөлт авчрахад чиглэдэг.

Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “Keller Williams Mongolia” компани 2022 оноос эхлэн RED Day арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн.

зураг
 

Өнгөрсөн жилүүдэд 300 гаруй зорилтот өрхөд хүнсний дэмжлэг үзүүлсэн, Сонгинохайрхан дүүрэгт 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулсан, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд дутуу нярайн уушги тэлэх (Neopuff) аппарат хандивлаж, нярайн хүлээн авах өрөөг эх, хүүхдэд ээлтэй байдлаар тохижуулан хүлээлгэн өгсөн зэрэг бодитой ажлууд зохион байгуулсан билээ.

зураг
 

1983 онд АНУ-д үүсгэн байгуулагдсан “Keller Williams” компани нь өнөөдөр дэлхийн хамгийн том үл хөдлөх хөрөнгийн франчайз сүлжээ болж, технологи, сургалт, байгууллагын соёлоороо олон улсад өндөр үнэлэгдсээр байна.

Өдгөө тус компани Монгол Улсад 300+ агент, мэргэжлийн көүч, удирдлагын багийг нэгтгэсэн, салбартаа нөлөө бүхий байгууллага болон хөгжиж байна.

зураг
 

Ийнхүү RED Day үйл ажиллагаа жилээс жилд өргөжин, илүү олон хүний амьдралд гэрэл нэмэх өдөр болсоор байна. Хүүхдүүдийн чин сэтгэлээсээ баярлаж байгааг харах манай хамт олонд нь ч мөн адил аз жаргал бэлэглэж, юугаар ч үнэлшгүй дурсамж болон үлдлээ.

Фэйсбүүк хуудас: Keller Williams Mongolia, KW City Group

Инстаграм хуудас: kw_citygroup

Веб сайт: kwmongolia.com

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.