Төв цэнгэлдэх орчимд 1,580, Хүй долоо худагт 18,000 автомашины зогсоол гаргасан
Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтай холбоотойгоор өнөөдөр Тээврийн цагдаагийн албанаас дараах мэдээллийг өглөө.
Төв цэнгэлдэх орчмын хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор Гандигийн гудамжнаас Home Plaza хүртэл, Тэмээтэй хөшөөний уулзвараас Их Монголын уулзвар хүртэл зам хүр хаагдах юм байна.
Төв цэнгэлдэх орчимд дараах есөн цэгт нийт 1,580 авто машины зогсоол гаргаад байгаа юм байна.
- Наадам центр
- Говийн од компанийн зогсоол
- N tower
- Galaxy tower
- Home Plaza
- Emart
- Tara центр
- Монголын бейсболын холбооны талбай
- Jetro супермаркет
Нэмэлтээр Дүнжингаравын зогсоол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Мишээл экспо дээрх нийт 4,500 автомашины зогсоол дээрээс нийтийн тээврээр Төв цэнгэлдэх рүү зорчиж болох юм байна.
Хүй долоо худаг орчимд нэмэлт зогсоолтойгоо нийлээд нийт 18,000 тээврийн хэрэгсэл зогсоох зохицуулалтыг хийх юм байна.
ТЦА-аас дараах зүйлсийг анхааруулав:
- Хүй долоо худагт орох хэсгүүдийн тэмдгийг тавьсан байгаа. Иргэд маршрутын бус уул, овоо, замгүй хэсгээр орох гэдэг нь эрдэл бий болгодгийг анхааруулав.
- Баяр наадмын комиссоос олгосон зөвшөөрөл нь байхгүйгээс болоод зохиомол түгжрэл үүсгэхгүй байх.
- Урсгал сөрөхгүй байх.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
