Хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйлдлийг зогсоон, алт угаах төхөөрөмж зэргийг битүүмжилсэн байна
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр “Хүн чулуу” гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор хууль бусаар газрын хэвлийд халдсан этгээдүүдийн үйлдлийг илрүүлжээ.
Улмаар экскаватор, Зил 131 загварын тээврийн хэрэгсэл, алт угаах төхөөрөмж, бусад техник хэрэгслийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг Экологийн Цагдаагийн Алба (ЭЦА)-наас мэдээллээ.
1.Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

