Солонгос, Хятад, Монгол уран бүтээлчдийн хамтарсан медиа арт, монгол зураг, уран баримлын үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ
Монголын уран бүтээлчид болон БНСУ-ын KOMUST медиа арт баг, БНХАУ-ын уран бүтээлчийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй "NOW ART 2026" олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн маргааш буюу 2026 оны 7-р сарын 1-ний өдрийн 18:00 цагт Монголын Урчуудын Эвлэлийн Арт Галерейд нээлтээ хийх гэж байна.
Тус үзэсгэлэн нь Монголын уран бүтээлчид болох "Шинэ Өглөө" уран бүтээлчдийн нэгдлийн санаачилга, зохион байгуулалтаар хэрэгжиж буй бөгөөд улс орнуудын уран бүтээлчдийн бүтээлч хамтын ажиллагаа, соёлын харилцан ойлголцол, орчин үеийн дүрслэх урлагийн олон талт илэрхийллийг нэгэн орон зайд нэгтгэхийг зорьж байгаа аж.
Одоо хэмээх цаг хугацааг өөр өөрийн харах өнцөг, уран сайхны хэлээр тайлбарлаж, үзэгч бүрийг өөрийн дотоод цаг хугацаатай уулзах боломжийг бүрдүүлнэ
Энэхүү үзэсгэлэн нь хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй өнөө цагийн нийгэмд хүний дотоод ертөнц, оршихуйн мөн чанар, байгальтай харилцах харилцаа, технологийн хөгжил, уламжлал ба шинэчлэлийн огтлолцлыг уран бүтээлээр дамжуулан шинээр эргэцүүлэхэд чиглэсэн байна.
Монгол зураг, уран зураг, медиа арт, видео арт, уран баримал зэрэг дүрслэх урлагийн олон төрлийн бүтээлүүд нь "Одоо" хэмээх цаг хугацааг өөр өөрийн харах өнцөг, уран сайхны хэлээр тайлбарлаж, үзэгч бүрийг өөрийн дотоод цаг хугацаатай уулзах боломжийг бүрдүүлэхийг зорьжээ.
- Монголын Урчуудын Эвлэлийн Арт Галерей
- Нээлт: 2026.07.01 | 18:00
- Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа: 2026.07.01-2026.07.07
УРАН БҮТЭЭЛЧИД:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



