З.Мэндсайхан: Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээ үр дүнд хүрсэн
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах асуудлаар Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн Рио Тинто компанийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.
Уг ажлын хэсгийн ахлагч Сангийн сайд З.Мэндсайхан "Оюутолгойн зээлийн хүүг эргэн харах, шийдвэрлэх асуудлыг сая хэлэлцэж дууслаа. Би ер нь эх орондоо хайртай. Товчхондоо ийм. Ерөнхий сайдад гарсан үр дүнгээ танилцуулна" гэлээ.
Түүнээс сэтгүүлч "Монголын саналыг хүлээж авахгүй бол төслийг зогсоох асуудал хөндөгдсөн. Хэлэлцээ үр дүнд хүрсэн үү" гэж лавлахад "Үр дүнд хүрсэн" хэмээгээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж, Ерөнхий сайдын өрөөг зорилоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
