Г.Дамдинням: Оюутолгой төсөл бидэнд ашиггүй бол зогсоосон нь дээр. Яваад байх тусам өрөнд ороод байж болохгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улсын Засгийн газрын гишүүд “Рио Тинто” группийн төлөөлөгчидтэй Оюутолгой төслийн асуудлаар Төрийн ордонд уулзаж байна.

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням зээлийн хүүгийн болон менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсгийн үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Бидний хувьд зээлийн хүүг бууруул, энэ оноос ногдол авч эхэлнэ гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ингэж чадвал бид цаашдын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлье. Үгүй бол энэ маягаар хамтарч ажиллаж чадахгүй гэсэн. 

Энэ төслийг зогсоож болно. Үйл ажиллагаа явуулахын хэрээр өр нэмэгдэх схемтэй байгаа. Тэгэхээр зэсийн үнэ яаж ч өссөн тогтворжуулалтын гэрээтэй учраас АМНАТ-ийг таван хувиар авна. Хууль яаж ч өөрчлөгдсөн Оюутолгойгоос авах АМНАТ таван хувь. Ногдол ашгаа авч чадахгүй схемтэй байна. Бүр 2030 онд авахаар байгаа, ингэж явж болохгүй. 

Н.Учралын Засгийн газар байгуулагдаад эхний үр дүн бол миний ахалсан ажлын хэсэг менежментийн төлбөрийг хоёр дахин буулгасан. Гурван давхар менежментийн төлбөр байдаг байсан. 

Одоо бол зээлийн хүү дээр илүү том дүнгээр яригдана. Зээлийн хүү, менежментийн төлбөр хоёр нийлбэл нэлээд том дүнгээр ахиц гаргаж чадна. Үүнийг хийж чадвал хөдөлнө, чадахгүй бол өөр ажил руу явна даа. 

Оюутолгой төсөл бидэнд ашиггүй бол зогсоосон нь дээр. Яваад байх тусам өрөнд ороод байж болохгүй. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт орж байж зээлийн хүү бууна, менежментийн төлбөр бууна, ногдол ашгаа авна. Энэ асуудлаа шийдэж чадахгүй бол Онтрэ-ийн асуудлыг ярихгүй" гэв.