Эрчим хүчний салбарын ажил хаялт 48 цагаар хойшилжээ

Б.Бадамгарав, IKon.mn
1 цаг 14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим хүчний салбарынхан өнөөдрийн 08:00 цагаас эхлэн ажил хаяна гэж үйлдвэрчний эвлэлийн холбооноос нь өчигдөр зарласан. 

Харин Эрчим Хүчний Яам, ажил олгогч талын төлөөллөөс тэдний цалинг 2026, 2027 онд үе шаттайгаар нийт 30 хувь нэмэгдүүлэх саналаа ирүүлжээ. Ийнхүү хэлэлцээ эхлэх боломж бүрдсэн тул ажил хаялтыг 48 цагаар хойшлуулахаар болсноо Монголын Эрчим Хүч, Геологи, Уул Уурхайн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос мэдэгдэв.

зураг