Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ

СУРТАЛЧИЛГАА
36 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

“Moody’s” олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний агентлаг Худалдаа, хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг нэг шатаар ахиулж, банкны урт хугацааны депозит болон үнэт цаас гаргагчийн үнэлгээг B2-оос B1 болгон нэмэгдүүллээ.

Moody’s-ээс онцолсноор ХХБ-ны активын чанар, хөрвөх чадварын үзүүлэлт, эх үүсвэрийн бүтэц тогтмол сайжирсан нь үнэлгээ өсөхөд голлон нөлөөлжээ. Түүнчлэн Moody’s “Энэхүү ахиц нь ХХБ-ны санхүүгийн тогтвортой байдал, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан дэвшлийг бататгаж байна” гэж мэдэгдэв.

ХХБ-ны зээлжих зэрэглэл ийнхүү нэмэгдсэнээр банкны харилцагчид, түншүүд болон хөрөнгө оруулагчдын итгэл улам батжиж байгаагаас гадна олон улсын хөрөнгийн зах зээлээс гадаадын хөрөнгө оруулалт татах, эх үүсвэрийн зардлыг бууруулах боломж илүү нэмэгдэж байгаа юм.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.