ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал” тайлангийн Монгол дахь тусгал хэлэлцүүлгийг зохион байгуулна

П.Сайнжаргал, IKON.MN
30 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Новотел зочид буудалд

09:00-13:00 цагт Олон улсын хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангийн Монгол дахь тусгал хэлэлцүүлгийг зохион байгуулна. 

Засгийн газрын XI байр

10:00-13:00 цагт "Төр, хувийн хэвшлийн түншлэл-хөрөнгө оруулалтын боломж" сэдэвт долоо хоногийн хүрээнд Дэд бүтцийн салбарт түншлэлийн төсөл хэрэгжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болно.

НҮБ-ын байранд

12:00 цагт Сурагчдын дунд хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх болон умайн хүзүүний хавдрын эсрэг вакцины талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өгнө.

"Үндэсний мэдээллийн төв"-д

12:00 цагт "Туулын хурдны зам"-ыг эхлүүлэх боломжгүй, зарим зөвшөөрлүүд дутуу байхад БОУАӨЯны сайд Ц.Сандаг-Очир замын компанийг үргэлжлүүлэх боллоо гэж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, иргэд олон нийтийг төөрөгдөлд оруулан, иргэдийн "Үндсэн хууль"-иар олгогдсон "Эрүүл аюулгүй орчинд амьдрах, аж төрөх эрх"-нд халдаж байгаа асуудлаар ҮАБЗ, Тагнуулын Ерөнхий газар. Эрүүгийн Цагдаагийн албанд хандаж хэвлэлийн хурал зарлалаа.