ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчим хүчний эх үүсвэрээ яаралтай шийдэх тухай албан тоот хүргүүлнэ

ikon.mn
2015 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, газрын дарга Ш.Раднаасэдийн баталсан удирдамжийн дагуу “Оюутолгой” ХХК-д хийсэн шалгалтын дүнг Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.  

2009 онд талуудын байгуулсан гэрээнд “Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэл эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор “Оюутолгой” төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гурван эх үүсвэрээс сонгон хангана” гэж заасан. Энэ дагуу эрчим хүчний эх үүсвэрийг сонгох, шинээр барих талаар холбогдох арга хэмжээ авах тухай албан тоотыг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, “Оюутолгой” ХХК-д хүргүүлэхээр боллоо.

Уурхайн ажиллагсад түр байранд амьдарч байгаа нь нийгэмд багагүй шүүмжлэл дагуулдаг. Иймээс цаашид ажиллагсдын байнга оршин суух суурьшлын бүсийн байршил, төлөвлөлтийг тодорхой тусгасан уурхайн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Даргын зөвлөлийн хурлаас үзсэн байна.

Шалгалтыг барилга, эрчим хүч, газрын тос, хийн, өргөх механизм, хэмжил зүй, авто тээвэр, авто зам, геологи, уул уурхай, байгаль орчин, газрын харилцаа, хөдөлмөр, нийгэм хамгаалал, цөмийн болон цацраг зэрэг чиглэлээр 2015.06.07-10-ны өдрүүдэд хийсэн юм.

Шалгалтад “Оюутолгой” ХХК болон туслан гүйцэтгэгч 47 аж ахуйн нэгж, байгууллагын 118 объект, 631 тоног төхөөрөмж, 203 тээврийн хэрэгсэл, 198 өргөх байгууламж, 1100 хийн баллон, 108 даралтат сав, 70 хэмжих хэрэгсэл, “Зонхэн юу тиан” ХХК-ийн газрын тосны 3 цооног, 840м3 багтаамж бүхий 16 газрын тосны сав, тоног төхөөрөмж, Шивээхүрэн, Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэдэг замыг хамруулжээ. 

 

МХЕГ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг