-Г.Маралмаа өмнө нь шүүхээс хоёр жилийн ял авч байжээ-
Дөрвөн настай охиноо онц хэрцгийгээр зодож, амийг нь хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдан шүүгдэж буй Г.Маралмаа болон Т.Цогт нарт холбогдох хэргийг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид өчигдөр бүтэн өдрийн турш үргэлжилсэн юм. Шүүх хурал цагдан хорих 461 дүгээр ангид нээлттэй болсон бөгөөд хуралд “Ээж бүхний дуу хоолой” төрийн бус байгууллагынхан оролцлоо.
Шүүх хуралдааны үеэр талийгаач охины төрсөн эцэг болох Т.Цогт мэдүүлэг өгсөн бөгөөд тэрбээр “Би н.Өнөржаргалаас салаад 2014 оны зургаадугаар сараас эхлэн нийтийн байр түрээслэн Г.Маралмаатай амьдарч эхэлсэн.
Т.Цогт : “Г.Маралмааг охиныг минь зоддог байсныг мэддэггүй байсан. Гэхдээ Г.Маралмаа охин хоёрын хоорондын харилцаа сайн биш гэдгийг гадарлаж байсан. Би Г.Маралмаадаа өөрөөсөө ч илүү итгэдэг байсан юм. Охин минь талийгаач болохоос хоёр хоногийн өмнө “Аав аа та ажилдаа битгий яв. Таныг явахаар Г.Маралмаа эгч намайг зодно” гэсэн.
Эхлээд Г.Маралмааг бөө байсан гэдгийг мэдээгүй. Гэтэл нэг их удаагүй “Би бөө. Чи ч бас сахиустай юм байна бөө бол. Хэрвээ бөө болохгүй бол охин чинь үхэх юм байна” гэсэн. Би ч айгаад бөө болсон. Г.Маралмаагийн сахиус болох өвөө нь “Эхийнх хормойны бузар шингэсэн” гээд охиныг минь банжигаар “төмрөөр тоноглосон модоор” ороолгодог байсан юм билээ.
Би бол ямар нэгэн бөөгийн үйл хийгээгүй байгаа.
Г.Маралмаа охиныг үүдний шатнаас уначихсан гэсэн.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд ломбардад тавьсан бөгжөө авахаар хэсэг хугацаанд гараад ирсэн.
Гэтэл охины минь хөмсөгний дээд хэсэг хөхөрч, уруул, эрүү нь шалбарсан байсан. Г.Маралмаа охиныг үүдний шатнаас уначихсан гэсэн. Тухайн үедээ би ч Г.Маралмаад итгэсэн. Маргааш нь өнөөх ломбард руугаа очихоор явж байтал Г.Маралмаа утасдаад “Охин чинь бөөлжиж, өмдөндөө бааж, шээчихээд цэвэрлүүлэхгүй байна. Хурдан ир” гэсэн. Би 30 минут орчмын дараа очиход талийгаач охин минь гэрийнхээ үүдэнд номхон зогсч байсан. Би тэр үедээ уур хүрээд баасыг нь цэвэрлээгүй. Харин дахиж өмдөндөө бааж болдоггүй гэдгийг ойлгуулахаар суран бүсээрээ хоёр удаа бөгсөн дээр нь ороолгосон.
Тэр үед охин минь уйлалгүй “Уучлаарай аав аа” гэсэн. Одоо бодоход хөх няц болоод бие нь өвдчихсөн байхад нь дэмий л охиноо зодож гэж харамсч байна. Ингээд маргааш нь буюу хоёрдугаар сарын 16-нд ажилдаа явсны дараа Г.Маралмаа надруу утасдаад “Охин чинь хөл дээрээ зогсч чадахгүй таталт өгөөд байна” гэсэн.
Гэтэл тухайн үед хэргийн газар үзлэг хийж байсан болохоор би очиж чадаагүй, түргэний эмчийг дууд гэж хэлсэн. Тэгээд ажлаа дуусгаад Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр очиход охиноо аваад ГССҮТ-д оч гэсэн. Тэдний зөвлөснөөр ГССҮТ-д очиход “Охиноо эмнэлэгт хэвтүүл. Тархины нарийн зураг авахуул” гэсэн. Гэтэл би ажилтай, Г.Маралмаа “би энэ муухай эмнэлэгт чинь чиний хүүхдийг сахиад хэвтэж чадахгүй” гэсэн.
Тэр үед охины минь бие гайгүй болохоор нь “Үхсэн ч гомдолгүй” гэх бичиг бичээд гарын үсэг зураад гэр рүүгээ явуулсан. Тэгээд маргааш нь буюу хоёрдугаар сарын 17-ны 07.00 цагт охины бие муудаж ийм байдалд хүрчихлээ. Би Г.Маралмаад итгэдэг байсан болохоор охиноо шатнаас унасан гэдэгт хэд хэдэн удаа итгэсэн. Гэтэл Г.Маралмаа охиныг минь зоддог байж. Ханиа буруу сонгосон миний буруу. Шууд байдлаар биш ч гэсэн охиныхоо үхэлд би буруутай тиймээс ял үүрэхэд бэлэн байна гэсэн юм.
Талийгаачийн төрсөн ээж н.Өнөржаргал охиноо гурван хүүтэй айлд үрчлүүлэхээр гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байсан тухай баримтыг Т.Цогтын өмгөөлөгч шүүх хурлын үеэр дэлгэсэн юм. Охины төрсөн ээж энэ талаар “Би Т.Цогттой муудалцаад охиноо үлдээгээд явсан. Хэдэн хоногийн дараа очсон чинь охиныг минь Архангай аймагт байдаг айл руу явуулсан байсан.
Хоёр ахтайгаа охиноо авахаар очиход “Манайх гурван хүүтэй. Та хоёр салж байгаа бол охиноо манайд үрчлүүлчих” гэсэн юм. Би бодож байгаад зөвшөөрсөн.
Тэгээд л охиноо эцэгт нь өгсөн. Ийм зүйл болно гэж төсөөлөөгүй. Гэхдээ би одоо ч ажиллахгүй байгаа” гэсэн юм. Дашрамд дуулгахад, гэрчүүд талийгаачийн төрсөн ээжийг “Согтууруулах ундаа хэрэглэдэг, хэдэн хоногоор алга болдог, охиноо айл, айлд аваачиж харуулчихаад өөрөө алга болдог байсан” хэмээн мэдүүлсэн байдаг гэнэ.
Г.Маралмаагийн хувьд 24 настай бөгөөд өмнө нь нөхөр, таван настай охины хамт амьдардаг байсан байна. Т.Цогттой хамт амьдрахаар өөрийн төрсөн охиноо хадмууддаа үлдээсэн гэнэ. Тэрбээр мэдүүлэхдээ “Би охинд гар хүрч байгаагүй. Зүгээр хааяа бөгсөн дээр нь алгаддаг байсан.
Би тэгж хүүхэд зодох хэрцгий хүн биш. Харин охин нас барахаас хоёр хоногийн өмнө Т.Цогт охиныг суран тэлээгээр ороолгож, охин толгойгоороо газар унаж харагдсан.
Ер нь охин яагаад үхсэн гэдгийг сайн мэдэхгүй байна.
Ер нь охин яагаад үхсэн гэдгийг сайн мэдэхгүй байна. Намайг охиныг зоддог байсан гэж мэдүүлэг өгсөн хүүхэн Т.Цогттой дотно харьцаатай байсан. Тэгээд ч “худал мэдүүлэг өгсөн байх” гэсэн юм. Дашрамд дуулгахад, Г.Маралмаа нь 2013 онд бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэрэгт буруутгагдан шүүхээс хоёр жилийн ял авч нэг жилээр тэнсэн харгалзах ял авч байсан байна.
Хэргийн нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслэн Г.Маралмаа, Т.Цогт нараас дараах асуултыг асуусан юм. Т.Цогт: “Г.Маралмааг охиныг минь зоддог байсныг мэддэггүй байсан. Гэхдээ Г.Маралмаа охин хоёрын хоорондын харилцаа сайн ч биш гэдгийг гадарлаж байсан. Би Г.Маралмаадаа өөрөөсөө ч илүү итгэдэг байсан юм. Охин минь талийгаач болохоос хоёр хоногийн өмнө “Аав аа та ажилдаа битгий яв. Таныг явахаар Г.Маралмаа эгч намайг зодно” гэсэн. Би тухайн үед охиныг минь зодно гэж бодоогүй.
Гэхдээ би гэмтээгээгүй. Одоо үнэхээр харамсч байна. Гэхдээ цэцэрлэг байсан бол би Г.Маралмаад охиноо харуулахгүй байсан. Одоо охиноо цэцэрлэгт өгч чадсан ч болоосой гэж боддог” гэв. Харин “Охиноо юунаас болж үхсэн гэж боддог вэ” гэсэн асуултад тэрбээр “Г.Маралмаа л буруутай” гэсэн юм.
Харин Г.Маралмаагаас асуусан асуултад тэрбээр ийнхүү хариулж байсан юм.
-Танай хөршүүд “Г.Маралмаа охиныг байнга зоддог байсан. Өвөл цонхоо онгойлгоод нүцгэн зогсоодог байсан. Нүүр рүү нь нүүрний будаг шингээгч цацаад, нүдээ анивал хохь чинь шүү гэж уурлаж, цохиж байсан” гэж мэдүүлсэн байна. Яагаад охинд ингэж хандаж байсан бэ?
-Би гар хүрдэггүй байсан.
-Тэгээд хөлөөрөө хүрдэг байсан юм уу?
-Үгэнд орохгүй болохоор нь бөгс рүү нь алгаддаг л байсан.
-Охин “Г.Маралмаа аниагийн сахиус буухаар намайг сөхрүүлж суулгаж байгаад цохьдог. Тэгэхээр нь би “Баярлалаа өвөө” гэж хэлэх ёстой” гэж ээж эгч нартаа ярьж байсан байна. Сахиусаа буулгахаараа охиныг “Ээжийнх нь хормойн бузрыг арилгана” гээд зоддог байсан гэнэ. Дөрвөн настай хүүхдэд бузар гэж байх уу?
-Би тэгээгүй. Т.Цогт болон гэрчүүд худал ярьж байна.
Ер нь охин яагаад үхсэн гэдгийг сайн мэдэхгүй байна. Намайг охиныг зоддог байсан гэж мэдүүлэг өгсөн хүүхэн Т.Цогттой дотно харьцаатай байсан. Тэгээд ч “худал мэдүүлэг өгсөн байх” гэсэн юм. Дашрамд дуулгахад, Г.Маралмаа нь 2013 онд бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэрэгт буруутгагдан шүүхээс хоёр жилийн ял авч нэг жилээр тэнсэн харгалзах ял авч байсан байна.
-Шинжээч охиныг шатнаас унаж биш зодуулсаны улмаас амиа алдсан гэж дүгнэсэн байна. Та бол охиныг шатнаас хэд хэдэн удаа унасан гээд байгаа. Үүнд хариулт өгөөч?
-Мэдэхгүй.
-Хүний хүүхдийг харж асарч, хайрлаж чадахгүй байсан үедээ төрсөн ээжид нь охиныг өгч, эсвэл өөрийнхөө төрсөн гэрт буцаад очиж болоогүй юм уу?
-Талийгаач охины ээж нь охиноо авахгүй гэсэн. Тэжээж чадахгүй гээд байсан. Би Цогтоос салъя гэхээр тэр “Чамгүй бол амьдарч чадахгүй. Амиа хорлоно” гэдэг байсан гэсэн юм.
Тэрбээр “Охиныг юунаас болж үхсэн гэж бодож байна” гэж асуухад “Аль аль талтай л байх. Би охиныг хэрцгийгээр зоддоггүй байсан. Т.Цогт охиноо зодож байсныг харсан гэсэн юм. Мөн тэрбээр тухайн өдөр охиныг эмнэлэгт аваад хэвтдэг л байж гэж бодогдож байна. Охиныг нь өсгөж өгнө гэж авчихаад өсгөж чадаагүй харамсч байна” гэж байлаа.
Өөрөөр хэлбэл, шүүх хурал эхэлснээс хойш тэрбээр ийнхүү хоёр ч удаа ухаан алдаж шүүх хурлыг түр завсарлуулсан. Улмаар шүүх бүрэлдэхүүн охиныг нас бардаг өдрөөс хоёр хоногийн өмнө Т.Цогт зодож, тэлээгээр ороолгосон нь үхэлд хүргэсэн, талийгаач охин ер нь байнга эцэг, эхийн зодуур, дарамтад байдаг эсэхийг дахин нягталж шалгах шаардлагатай гэж үзсэн юм.
Тиймээс оройн 18:20 цагийн орчимд шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг шүүсэн шүүх бүрэлдэхүүн тэдэнд холбогдох хэргийг шүүн хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар шүүх хурал өндөрлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!