Хятадын Зоже Ресурсез Инвестмент корпораци хөдөө аж ахуйн зорилгоор Оросын Өвөр Байгалын бүсэд томоохон хэмжээтэй газар түрээслэхээр болжээ.
Хятадын корпораци ирэх 49 жилийн хугацаанд энэ газарт $450 саяын хөрөнгө оруулалт хийх гэнэ.
Түрээслэх газрын хэмжээ 115,000 гектар (1,150 шоо дөрвөлжин км) бөгөөд үүнээс 65,000 гектар нь ашиглалтгүй газар, 50,000 нь бэлчээр юм байна.
Байрлал нь Монгол, Хятадын хил орчимд ажээ.
Түрээсийн үнэ нэг гектар нь жилд 250 рубль (5 хүрэхгүй ам.доллар), нийтдээ 49 жилийн хугацаанд 1,409 тэрбум рубль ($26 сая орчим) төлөх гэнэ.
Хятадын корпораци түрээсийн хугацаанд газар тариалан, мал аж ахуй эрхлэх юм.
Эхний гурван жилийн хугацаанд үр дүн харагдвал Хятадууд Оросоос түрээслэх газраа нэмэгдүүлж 200,000 гектарт хүргэх сонирхолтой байгаа аж.
Эндээс гарах бүтээгдэхүүн Орос, Хятад хоёр улсын зах зээлд гарах гэнэ.
Газар түрээслэхийн тулд Хятадын корпораци нь хэд хэдэн эх орон нэгтнүүд болон Өмнөд Солонгос, АНУ, Шинэ Зеландын компаниудтай өрсөлдөж ялжээ.
Эх сурвалж: Russia Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!