• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

“Мечел”, “Jidong Cement” нүүрс нийлүүлэх гэрээ байгуулав

Г.Од
2015 оны 6 сарын 11
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Оросын “Мечел” компани Хятадын “Jidong Cement” корпорацитай нүүрс нийлүүлэх гэрээ байгууллаа.

Гэрээний дагуу Оросын тал Якут дахь Нерюнгринск болон Элга ордоос нийт 1 сая тонн эрчим хүчний нүүрс 2016 оны гуравдугаар сар хүртэл нийлүүлэх юм. Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн үнийг сар бүр тогтоож байхаар гэрээнд тусгасан байна. 

Түүнчлэн, 2 тал цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн “Jidong Development” группт коксжих нүүрс нийлүүлэхээр төлөвлөж буй. “Jidong Cement” корпорацийн хувьд цемент үйлдвэрлэлээр дэлхийн шилдэг 10 компанид багтдаг юм.

Зураг